Affiliates & introducing brokers (IBs)

Хувилбар:

R25|03

Сүүлд шинэчилсэн:

August 14, 2025

Агуулгын хүснэгт

Та эндээс манай аффилиэтууд болон Ib нарт тусгайлан хамаарах нөхцөл, дүрмийн (“Нөхцөл” гэх) талаар унших болно. Энэхүү Нөхцөл нь Бизнесийн партнеруудад зориулсан Ерөнхий нөхцөл (“Ерөнхий нөхцөл” гэх)-д хамаарах бөгөөд эдгээр нөхцөлүүдэд ашигласан аливаа тодорхойлсон нэр томъёо нь Ерөнхий нөхцөлд тусгасан утгыг илэрхийлнэ. Өөрөөр заагаагүй бол энэхүү Нөхцөлийн заалтууд нь аффилиэтууд болон IB нарын аль алинд нь хамаарна.

1. Таны үүрэг

1.1. Mанай бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой харилцагчид танилцуулахдаа ашиглаж буй аливаа түүхэн арилжааны бүртгэл, гүйцэтгэлийн загвар болон бусад илтгэл зэрэг тань үнэн зөв бөгөөд төөрөгдөл үүсгэхгүй байна.

1.2. Та харилцагчийн эсвэл гуравдагч этгээдийн мөнгийг платформ дахь өөрийн дансанд байршуулахгүй, өөрийн мөнгөтэй нэгтгэхгүй.

1.3. Та харилцагчийн өмнөөс арилжаа хийхгүй бөгөөд харилцагчдыг өөрийн зааврын дагуу арилжаа хийхийг шахаж, шаардахгүй.

1.4. Та өөрийн урамшууллыг нэмэгдүүлэх зорилгоор шууд эсхүл шууд бусаар, бүрэн эсхүл хэсэгчилсэн байдлаар харилцагчийг мөнгө байршуулах, арилжаа хийхийг ямар нэг байдлаар ятгахгүй.

1.5. Бид таныг харилцагчтай холбоо тогтоохыг уриалж байгаа хэдий ч та үйлчлүүлэгчдээ хэзээ ч хяналтдаа байлгахыг оролдож болохгүй.

1.6. Бид сүүлийн нэг зуун хорин (120) хоногийн дотор манай аль нэг платформ дээр арилжаа хийж байсан Deriv-ийн үйлчлүүлэгчээс харилцагч болох өргөдөл хүлээн авахгүй.

1.7. Бид таныг өөрийн affiliate холбоосыг ашиглан манай үйлчлүүлэгч болохыг зөвшөөрөхгүй.

1.8. Бидний зүгээс болон та эсвэл таны хамтрагчийн зүгээс аливаа үйлчлүүлэгчийг ашиг авна эсвэл аливаа үйлчлүүлэгчийн алдагдал бага хүлээнэ гэсэн баталгаа өгнө гэх амлалт өгөхгүй.

1.9. Та дараах зүйлсийг зөвшөөрнө:

1.9.1. Боломжит үйлчлүүлэгчдийг татахын тулд чадах бүхнээ дайчлан ажиллана;

1.9.2. Бидний өгсөн маркетингийн материалыг зөвхөн Deriv-ийн маркетингийн ажилд ашиглана;

1.9.3. Бидэнд эсвэл Deriv брэндийн хувьд ямар нэг сөрөг эсвэл хортой үр дагавар гаргаж болзошгүй гэж үзэж буй аливаа мэдээллийг бидэнд өгнө; мөн

1.9.4. Deriv-ийн талаар танилцуулсан үйлчлүүлэгчидэд арилжааны үйлчилгээ болон санхүүгийн бүтээгдэхүүнүүд нь таны зүгээс бус Deriv-ийн зүгээс эсвэл Deriv-ээр дамжуулан санал болгож байгаа гэдгийг мэдэгдэнэ.

1.10. Таны вэбсайт болон холбогдох материал дээр дараах текстээр гарах эрсдлийн сэрэмжлүүлгийг тодорхой тавина: Deriv.com вэбсайтад санал болгож буй бүтээгдэхүүнүүдэд Options, Contracts for Difference (“CFDs”) болон бусад комплекс деривативууд багтана. Trading options нь хүн бүрт тохиромжтой биш байж болно. Хөшүүрэг нь давуу тал мөн сул талтай тул CFD арилжаа нь өндөр эрсдэл дагуулдаг. Учир нь хөрөнгө оруулсан бүх хөрөнгөө алдах эрсдэлтэй тул вэбсайт дээр санал болгож буй бүтээгдэхүүнүүд нь бүх хөрөнгө оруулагчдад тохиромжтой биш байж болно. Та өөрийн алдаж болшгүй мөнгө эсвэл бусдаас зээлсэн мөнгөөр хэзээ ч хөрөнгө оруулж, арилжаа хийх болохгүй. Бидний зүгээс санал болгож буй олон төрлийн бүтээгдэхүүн дээр арилжаа хийхээсээ өмнө гарч болзошгүй эрсдэлийг ойлгосон байх ёстойг анхаарна уу.

1.11. Бид цаг хугацааны явцад бий болох шаардлага эсвэл холбогдох хууль, дүрэм, журмыг биелүүлэхийн тулд шаардлагатай гэж үзвэл таны харилцагчийн илгээсэн данс нээх (эсвэл данс хаах) өргөдлөөс татгалзах эрхтэй.

1.12. Таны харилцагч данс нээх үед бид харилцагчийн нэр, холбоо барих мэдээлэл болон бусад мэдээллийг авна.

2. Төлбөр

2.1. Ерөнхий олговор

2.1.1. Таны хамаатан садан, тантай холбоо, хамааралтай этгээд нь манай үйлчлүүлэгч болж болохгүй бөгөөд та ийм хамаатан садан, холбоо, хамааралтай хүмүүсийг харилцагч болгосон тохиолдолд биднээс ямар нэгэн урамшуулал эсвэл цалин хөлс авах эрхгүй.

2.1.2. Тантай холбоо, хамааралтэй этгээд данс нээсэн тохиолдолд бид танд урамшуулал олгохгүй. Холбоо, хамааралтэй этгээд гэдэг нь тантай бизнесийн, арилжааны, санхүүгийн, бизнес эрхлэлтийн, хөдөлмөр эрхлэлтийн, агентлагийн, гэр бүлийн, хувийн эсвэл бусад холбоо хамаарал бүхий этгээд эсвэл аливаа төрлийн хуулийн этгээд эсвэл этгээдийг хэлнэ. Үүнд тантай ижил хувийн мэдээлэл, IP хаяг, гэрийн эсвэл шуудангийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг эсвэл паспортын мэдээлэлтэй этгээд орно.

2.1.3. Бид танд Бизнесийн нөхцөлийн дагуу хүлээсэн үйл ажиллагаа, үүргээ биелүүлснээр урамшуулал бүрэн олгох журмын дагуу урамшуулал олгоно гэдгийг та хүлээн зөвшөөрнө.

2.1.4. Танд ногдох татвар, хураамж, шимтгэл эсвэл бусад төрийн татвар, хураамжийг та өөрөө төлнө. Бидний зүгээс энэхүү Нөхцөлтэй холбоотойгоор төлж буй аливаа хураамж нь дээр дурдсан татвар, хураамж, төлбөр, эсвэл төрийн хураамжид хамаарахгүй.

2.1.5. Та өөрийн урамшууллын аливаа хэсгийг харилцагчид өгч болохгүй бөгөөд хэрэв та ийм үйлдэл хийж байгааг бид олж мэдсэн тохиолдолд таны дансыг нэн даруй хүчингүй болгоно.

2.1.6. Урамшуулал нь зөвхөн таны элсүүлсэн харилцагчийн хаагдсан/дууссан арилжаанд болон Deriv Trader, Deriv Bot, Deriv GO, SmartTrader болон/эсвэл Deriv API ашигладаг гуравдагч этгээдийн аппликейшн дээр гүйцэтгэснийг бид зөвшөөрсөн тохиолдолд олгогдох боломжтой.

2.1.7. Бид таныг хууль зөрчсөн эсвэл Бизнесийн нөхцөлийг зөрчсөн гэж сэжиглэж буй тодорхой нөхцөл байдлаар танд олгох аливаа урамшууллыг цуцлах, хойшлуулах эсвэл суутган авах эрхтэй.

2.1.8. Та энэхүү хөтөлбөрийн гишүүн байх хугацаанд таны affiliate ID нэрийн доорх үйлчлүүлэгч бидэнтэй гүйлгээ хийснээр уршуулал олгогдоно. Бид хоёр (2) жилийн хугацаанд танаас нэхэмжлэгдээгүй аливаа урамшууллыг цуцлах эрхтэй.

2.1.9. Урамшууллыг зөвхөн үнэнч, хууль ёсны харилцагч хамруулсан тохиолдолд олгоно. Бид үнэнч, хууль ёсны бус гэж үзсэн үйлчлүүлэгчийн давхардсан данс эсвэл тэдгээрийн дансыг өөрсдийн үзэмжээр хаах эрхтэй.

2.1.10. Бид аливаа өөрчлөлт гарсан тохиолдолд урьдчилан мэдэгдэхийг зорих ба урамшууллын хэмжээнд урьдчилан мэдэгдэлгүйгээр тухай бүрд өөрчлөлт оруулах эрхтэй.

2.1.11. Бид өөрсдийн шийдвэрээр таныг өөр түншийн (Affiliate эсвэл Introducing Broker) хөтөлбөр, урамшууллын бүтэц эсвэл урамшууллын хөтөлбөр лүү шилжүүлэх, дахин хуваарилах эрхтэй. Үүнд тухайн хөтөлбөртэй холбоотой нөхцөл, урамшууллын хувь, шатлал болон гүйцэтгэлийн урамшуулал зэрэг өөрчлөлтүүд багтаж болно. Ийм өөрчлөлт нь танд бичгээр мэдэгдэхэд хүчин төгөлдөр болно. Ийм мэдэгдэл гарсны дараагаар хөтөлбөрт үргэлжлүүлэн оролцох нь шинэчлэгдсэн төлөвлөгөө, нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл болно.

2.1.12. Хэрэв бид таныг бизнесийн харилцаагаа зөрчих аливаа үйлдэл хийсэн гэдгийг олж тогтоовол, дараах арга хэмжээнүүдийн аль нэгийг эсвэл тэдгээрээс хэд хэдэн арга хэмжээ авах эрхтэй. Үүнд:

2.1.12.1. Тантай бизнесийн харилцаагаа дуусгаж, таны дансыг хаах;

2.1.12.2. Танд олгох аливаа урамшууллыг олгохгүй байх; эсвэл

2.1.12.3. Зүй, зохисгүй байдлаар ийнхүү урамшуулал авах эрх үүссэн тохиолдолд танд төлсөн урамшууллыг буцаан нэхэмжлэх, нэхэмжилсэн мөнгөөр бидэнд үүссэн хохирлыг нөхөн төлөх зэрэг байна.

2.1.13. Бид таны элсүүлсэн харилцагчийн хийсэн арилжаа нь зүй, зохисгүй байдлаар хийгдсэн эсвэл ийм үйлдэл тэдний зүгээс ажиглагдсан тохиолдолд үүнээс танд олгогдох аливаа урамшууллыг олгохгүй байх эрхтэй.

2.1.14. Хэрэв үйлчлүүлэгчид зүй, зохисгүй байдлаар арилжаа хийсэн эсвэл ийм үйлдэл гаргасан ба үүнээс танд аль хэдийн урамшуулал олгогдсон тохиолдолд та тухайн урамшууллыг бидэнд буцааж төлөх ба бид боломжит мөнгөнөөс эсвэл танд төлөх урамшууллаас суутган авах болно.

2.1.15. Хэрэв та бидний систем, үйл ажиллагаа болон бизнест ямар нэгэн сөрөг, тусгайлсан байдлаар, ач холбогдолгүй, түүнийг буруушаасан эсвэл гэмтэл, хохирол учруулах ямар нэгэн нөлөөлөлд оролцсон тохиолдолд бид өөрийн үзэмжээр дараах арга хэмжээг авах болно:

2.1.15.1. Танд аливаа урамшуулал олгохгүй байх;

2.1.15.2. Бид танд олгосон эсвэл танд олгогдох аливаа урамшууллыг цуцлах, мөн таны данснаас эсвэл тантай хамааралтай гэж үзсэн этгээдийн данснаас суутгах; эсвэл

2.1.15.3. Дээр дурдсан байдлаар нөлөөлсөн тохиолдолд таны болон/эсвэл тантай хамааралтай гэж үзсэн этгээдийн дансыг цуцлах зэрэг байна.

2.1.16. Та манай хөтөлбөрийн зориулалтын бүтцээс гадуур урамшуулал, орлогын хувийн хуваарилалт эсвэл бусад санхүүгийн ашиг хүртэх зорилготой аливаа үйл ажиллагаанд оролцох эсвэл түүнийг дэмжихийг хатуу хориглоно. Үүнд түншийн дансыг давтан эсвэл зохицуулалттайгаар үүсгэх, ашиглах, эргүүлэх зэрэг орно, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй. Хэрэв бид таныг ийм үйлдэл хийсэн гэж үзвэл өөрийн үзэмжээр дараах арга хэмжээг авах ба зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй:

2.1.16.1. Ийм үйл ажиллагаанаас үүсэх аливаа төлбөр, тэтгэмжийг (үүнд урамшуулал багтана) түдгэлзүүлэх, буцаан авах;

2.1.16.2. Данс болон/эсвэл бизнесийн харилцаагаа нэн даруй цуцлах; ба/эсвэл

2.1.16.3. Энэхүү Нөхцөл эсвэл хуульд заасны дагуу бусад арга хэмжээ авах.

2.1.17. Бизнесийн Нөхцөлийг цуцалсан тохиолдолд, бид цуцлалтын өдрөөс өмнө харилцагчдын хийсэн арилжаанд холбогдох урамшууллыг төлж болох боловч цуцлалтын өдөр болон түүнээс хойш хийсэн арилжаанд холбогдуулан урамшуулал олгох үүрэг хүлээхгүй.

2.1.18. Хэрэв танд олгогдсон төлбөрт ямар нэгэн алдаа гарсан тохиолдолд бид тухайн алдааг засахад шаардлагатай аливаа арга хэмжээ авах, үүнд тухайн алдааг засах, холбогдох бүтээгдэхүүнд хандах хандалтыг түр хугацаанд эсвэл бүр мөсөн түдгэлзүүлэх, өөрчлөлт оруулах, мөнгийг солих эсвэл буцаан олгох, арилжааг зогсоох, цуцлах зэрэг аливаа арга хэмжээ авах эрхтэй. Та аливаа алдаа гарсныг олж мэдсэн даруйдаа бидэнд мэдэгдэж, алдаатай хийгдсэн төлбөрийг эргүүлэн төлнө гэдгээ зөвшөөрнө.

2.2. Affiliate-д олгох олговор

2.2.1. Өмнөх хуанлийн сард олсон олговрыг сар бүрт буюу сар бүрийн арван тавны (15) өдөр эсвэл тухайн өдрийн ойролцоо олгож болох бөгөөд та бидний хооронд тохиролцсон төлбөрийн аргаар тооцож болно.

2.2.2. Бид танд Бизнесийн нөхцөлд заасанчлан таны олсон цэвэр орлогоос одоогоор хэрэгжиж буй хувиар тооцоолон (таны дансны “Урамшуулал” хуудсанд дэлгэрэнгүй бичсэнээр) төлж болно.

2.2.3. Бид таны хамруулсан үйлчлүүлэгчдийн орлогыг нарийвчлан гаргасан тайланг хуанлийн сарын хугацаанд гаргаж өгч болно. Уг тайланг цахим системээр дамжуулан авах боломжтой бөгөөд өдөр бүр шинэчилсэн байдлаар авч болно. Хуанлийн сарын эцэст бид таны өмнөх хуанлийн сарын хугацаанд олсон цэвэр орлогын нийт хэмжээ/хувийг бүртгэж болно. Хэрэв аливаа хуанлийн сард орлогын хувь нь сөрөг дүнтэй байвал бид тухайн сөрөг дүнг танд төлөх ирээдүйн орлогын хувиас суутгаж, тооцох эрхтэй гэхдээ заавал тооцно гэсэн үүрэг хүлээхгүй. Гэсэн хэдий ч бид мөн тухайн сөрөг үлдэгдлийг тэг болгон тохируулах эрхтэй боловч мөн ингэж тохируулна гэсэн үүрэг хүлээхгүй.

2.2.4. Хэрэв танд урамшуулал нь дамжуулан олгогддог үйлчлүүлэгч төлбөр буцаалтын хүсэлт гаргасан тохиолдолд бид буцаалтын хэмжээнд олгогдож буй урамшууллын хэсгийг тухайн сард танд олгогдох нийт үлдэгдлээс хасах эрхтэй. Хэрэв энэ суутгал нь таныг энэ хугацаанд авах ёстой дүнгээс давсан тохиолдолд, таны дансны үлдэгдэл сөрөг болох бөгөөд таны дансны үлдэгдэл эерэг байдалд эргэн орохын тулд нэмэлт урамшуулал авах шаардлагатай болно.

2.2.5. Хэрэв таны орлогын хувийг тооцоолоход алдаа гарсан тохиолдолд бид ийм тооцооллыг тухай бүрд засаж, залруулах мөн танд олгогдсон аливаа илүү төлбөрийг дахин орлого олж эхлэхээс тань өмнө эргүүлэн авах эрхтэй.

2.2.6. Хэрэв та бусад Affiliate-дуудыг хамруулан тэдгээрийн дансыг (дэд affiliate данс) холбож “мастер affiliate” болсон тохиолдолд та өөрийн мастер affiliate данстай холбогдсон аливаа дэд affiliate-ийн дансыг эзэмших, хянах эрхгүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Хэрэв бид таныг энэхүү нөхцөлийг зөрчсөн гэж үзэх үндэслэл байгаа бол бид танд олгох аливаа урамшууллыг буцаах, цуцлах болон/эсвэл тантай байгуулсан бизнесийн харилцаагаа дуусгавар болгох эрхтэй.

2.2.7. Бид үйлчлүүлэгчийн дансанд байршуулсан сурталчилгааны сангийн орлогын хувийг хасах эрхтэй.

2.2.8. Бид зар сурталчилгааны материал болон/эсвэл бусад маркетингийн материалыг affiliate-ийн ID бүхий холбоосоор тараах бөгөөд үүнд бид тухай бүрд засвар оруулж болно.

2.2.9. Үйлчлүүлэгч таны вэбсайтаар өгсөн холбоосоор дамжуулан нэвтрэх эсвэл бүртгүүлэх явцдаа таны affiliate ID-г ашиглан манай вэбсайт руу нэвтэрч, дараа нь арилжаа хийх эсвэл гүйлгээ хийх тохиолдолд бид тухайн үйлчлүүлэгчийг таны хамруулсан үйлчлүүлэгч мөн эсэхийг баталгаажуулахын тулд зохих шалгалтыг хийх болно. Гэхдээ зөв тэмдэглэгээ хийгдсэн харилцагчид л танд хамааруулна. Хэрэв таны хамруулсан үйлчлүүлэгч мөн болохыг тодорхойлох боломжгүй тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй болно. Бүх холбоосыг зөв оруулсан эсэхийг баталгаажуулах нь таны үүрэг юм.

2.3.  IB-д олгох олговор

2.3.1. Таны хуримтлуулсан өдөр тутмын урамшууллыг шөнө бүрийн 23:59 цагт таны дансанд шилжүүлэх боломжтой бөгөөд дараа нь та хүссэн үедээ авах боломжтой.

3. Шатлалын хөтөлбөр ба улирлын гүйцэтгэлийн урамшуулал

3.1. Deriv“Шатлалын хөтөлбөр” нь Deriv-аас Affiliates ба Introducing Brokers-д санал болгодог гүйцэтгэлд суурилсан түншүүдийн урамшууллын бүтэц юм. Шатлалын хөтөлбөр нь тодорхой шалгуурт үндэслэн шаталсан ангиллыг гаргасан бөгөөд шаардлага хангасан түншүүд нэмэлт урамшуулал, тэтгэмж, бонус зэргийг авах боломжтой болно.

3.2. Шатлалын түвшинг Deriv платформоос олсон цэвэр урамшууллын 3 сарын дундажаар тооцож тодорхойлох ба сар бүр үнэлгээ хийгдэнэ. Цэвэр урамшууллыг тооцохдоо буцаагдсан эсвэл хүчингүй болсон шимтгэлийг хасна. Ийнхүү тухайн хугацаанд бодитоор үлдсэн шимтгэл л шатлал тогтоох тооцоонд орно.

3.3. Түншийн төв дээр өгөгдсөн хөтөлбөрийн тодорхойлолт эсвэл биднээс өгсөн бусад мэдээлэлд заасан шалгуурыг үндэслэн шатлалын хөтөлбөрт хамрагдах эрх, шатлалыг тогтоох, урамшуулал авах боломж болон түүнтэй холбоотой давуу талуудыг зөвхөн бидний үзэмжээр тодорхойлно.

3.4. Бид дараах тохиолдолд урамшуулал эсвэл шатлалд суурилсан төлбөрийг хасах эсвэл суутгах эрхтэй. Үүнд:

3.4.1. Тодорхойлсон шаардлагыг хангаж чадаагүй тохиолдолд;

3.4.2. Хөтөлбөрийг буруугаар ашиглах, залилан үйлдэх эсвэл бусармаг үйлдлийг илрүүлсэн тохиолдолд; эсвэл

3.4.3. Таны үйлдэл эдгээр нөхцөл болон холбогдох хууль, журмыг зөрчсөн тохиолдолд зэрэг багтана.

3.5. Таны тухайн сард тодорхой шатлалд (tier) тэнцсэн урамшуулал дараагийн сардаа олгогдоно.

3.6. Шатлалын системийг буруу ашигласан гэж сэжиглэгдсэн ямар ч үйлдэл (жишээ нь, шимтгэл буруу ашиглах буюу олон данс ашиглах зэрэг) шатлалын давуу талуудаас хасагдах болон бизнесийн харилцааг дуусгах нөхцөл болж болно.

3.7. Шатлалын хөтөлбөрт хамрагдсанаар та манай Deriv партнеруудын бизнесийн нөхцөл болон бусад бүх холбогдох хууль, дүрэм журмыг дагаж мөрдөнө гэдгээ зөвшөөрнө. Энэ нь эдгээр Нөхцөлд илэрхийлэгдсэн эрх, боломжуудаас давсан ямар ч хүлээлт эсвэл эрхийг үүсгэхгүй.

3.8. “Улиралын гүйцэтгэлийн урамшуулал” нь Платинум+ түншүүдэд шаталсан хөтөлбөрийн дагуу олгох урамшуулалд суурилсан урамшуулал юм. Platinum+ статус нь Platinum түвшнээ хадгалж, бүтэн улиралд (1–3 сар, 4–6 сар, 7–9 сар, эсвэл 10–12 сар) идэвхтэй байж, урамшуулал авдаг партнеруудад хамаарна. Улирлын гүйцэтгэлийн урамшуулал нь дараагийн улирлын эхэнд тооцогдон дансанд орж, партнерт тохирох урамшууллын орлогын тодорхой хувиар тооцогдоно.

3.9. Улирлын гүйцэтгэлийн урамшуулал авахын тулд партнеруудад тухайн улирлын 3 сард Platinum шатлалын түвшинг хадгалж, идэвхтэй байх (урамшуулал авах) шаардлагатай. Хэрэв партнер нь тухайн 3 сарын аль нэгт шатлалаасаа буурах эсвэл урамшуулал аваагүй тохиолдолд улирлын гүйцэтгэлийн урамшуулал олгогдохгүй.

3.10. Бид шаталсан хөтөлбөр (эсвэл түүний аль нэг хэсэг) болон улирлын гүйцэтгэлийн урамшууллыг ямар ч үед, мэдэгдэж эсвэл мэдэгдэлгүйгээр өөрчлөх, түдгэлзүүлэх, цуцалж болно. Ийм өөрчлөлтүүд нь Партнеруудын төв дээр нийтлэгдсэн эсвэл танд бичгээр мэдэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

1. Танилцуулга

Энэхүү гарын авлага нь Deriv-ийг үр дүнтэй, ёс зүйтэйгээр сурталчлахад тань туслах зорилготой болно. Эдгээр дүрмийг дагаж мөрдсөнөөр та үйлчлүүлэгчдэдээ итгэлцлийг бий болгож, тэдэнд Deriv-ийн үнэ цэнийг хүргэж чадна. Тиймээс энэхүү гарын авлагыг анхааралтай уншина уу. Хэрэв эдгээр дүрмийг дагаж мөрдөөгүй тохиолдолд бид түншлэлийг дуусгавар болгох боломжтой. Хэрэв танд асууж лавлах зүйл байвал эсвэл танд тусламж хэрэгтэй бол менежертэйгээ холбогдоно уу.

2. Брэндийн удирдамж

"Powered by" гэх хэллэгийг ашиглах

Өөрийн вэбсайт болон бүтээсэн гар утасны аппликейшн дээрээ Deriv логоны дээд талд эсвэл өмнө талд нь заавал “Powered by” гэсэн хэллэгийг байрлуулна уу.

Түншлэлийн талаар дурдах

Deriv-тэй харилцаа холбоотой гэдгээ тодорхой байлгана. “Deriv-ийн түншлэлийн хүрээнд” болон “Deriv-тэй хамтын ажиллагаатай” гэх хэллэгүүдийг ашиглана эсвэл өөрийгөө Deriv түнш хэмээн танилцуулна.

Deriv-ийн нэрийн өмнөөс үйлдэл хийхгүй

Deriv-ийн нэр, логог ашиглан груп эсвэл суваг үүсгэхийг хориглоно. Та өөрийн вэбсайт болон платформ дээр дараахыг хийж болохгүй:

  • Deriv вэбсайтаас бүх контентыг хуулбарлах.
  • Deriv-ийн журам, зохицуулах байгууллагын мэдээллийг дурдах.
  • Deriv-ийн ажилтны мэдээлэл эсвэл Deriv вэбсайтаас зураг ашиглах.

3. Өөрийн онлайн профайлаа үүсгэх

Онлайн орчинд онцгой өнгө төрхийг бүтээх

Өөрийн гэсэн хэв маягтай байна. Deriv-ийн өнгөний схемийг эсвэл Deriv-ийн нэртэй төстэй нэр ашиглахыг хориглоно.

Контент бүтээх

Deriv-ийн түншийн хувьд та онлайн орчинд онцгой өнгө төрхийг бий болгон хөгжүүлнэ. Ингэхдээ та өөрийн вэбсайт эсвэл сошиал медиа платформоор дамжуулан хийж болно. Жишээ нь, та Deriv-тэй хэрхэн харилцаа холбоогоо эхлүүлэх эсвэл хэрхэн арилжаа хийх талаар үйлчлүүлэгчдэд чиглэсэн видеог бүтээж болно.

Өвөрмөц нэртэй байх

Өөрийн сошиал медиа хаягийн нэр болон вэбсайтын домэйн хаягаа давтагдашгүй байлгаарай.

Өөрийн хэрэглэгчийн нэрэнд Deriv компанийн нэрийг оролцуулахгүй байна.

4. Маркетингийн болон зар сурталчилгааны стандарт

Төлбөртэй зар тавихдаа зөвшөөрөл авах

Facebook, Google зэрэг платформ дээр Deriv-ийг төлбөртэй зар сурталчилгаагаар сурталчлахаасаа өмнө өөрийн Бүртгэлийн менежер рүү эсвэл [email protected] хаягаар имэйл илгээнэ үү. Зар сурталчилгааны бичвэр, бүтээлч материал (видео/зураг), түлхүүр үг, зочлох хуудас зэргийг маркетингийн материалдаа оруулаарай.

Түлхүүр үг ашиглахад тавих хязгаарлалт

Төлбөртэй хайлтын зар сурталчилгаанд (жишээ нь, Google, Bing) брендийн түлхүүр үгсийг ашиглахгүй байна.

Ашиглахыг хориглосон түлхүүр үгс: deriv, deriv app, deriv broker, dtrader, deriv trading, deriv live account, deriv trader, deriv virtual account, bot trading deriv, deriv.com, www.deriv.com, deriv.com login, deriv mt5 trading, automated trading deriv, deriv register, deriv cfd trading, automated trading deriv.

Зөвшөөрөгдсөн маркетингийн материалуудыг ашиглах
  • Deriv-ийг сурталчлахдаа өөрийн түншийн самбар дээрх маркетингийн материалуудыг ашиглана уу. Хэрэв та өөрийн гэсэн маркетингийн материал боловсруулахыг хүсвэл эрсдэлийн сэрэмжлүүлэг ашиглахаа мартуузай.
  • Deriv-ээс олгосон маркетингийн материалыг өөрчлөх, засварлах эсвэл гуйвуулахыг хориглоно. Бүх бичвэрийг харагдахуйц байлгаж, фонтыг солихгүй байна уу.

5. Сурталчилгааны арга барилууд

Кампанит ажил зохион байгуулах
  • Өөрийн нийтлэлийг спам мэт ойлголт өгөхгүй байх үүднээс сурталчилгааны кампанит ажлаа сайтар төлөвлөнө үү.
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, груп, имэйл, вэбсайт дээр өөрийн түншийн холбоосоор спам илгээж болохгүй.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах
  • YouTube, Facebook, Instagram, X, Telegram зэрэг хууль ёсны Олон нийтийн мэдээллийн платформ дээр Deriv-ийг зохих ёсоор сурталчилж болно.
  • Өөрийн түншийн холбоосыг сурталчлахдаа хууль бус вэбсайтууд дээр гарч ирэх зар сурталчилгаа эсвэл сурталчилгааг бүү ашиглаарай.

6. Тодорхой, нээлттэй харилцаа үүсгэх

Харилцааны тодорхой байдал

Өөрийн сурталчилж буй үйлчилгээгээ тодорхойлоорой. Та казино эсвэл хурдан баяжих арга бус харин арилжааны платформыг сурталчилж байгаагаа тодорхой хэлээрэй. Жишээлбэл, та Deriv болон түүний бүтээгдэхүүн, үйлчилгээг дараах байдлаар тодорхойлж болохгүй. Үүнд:

  • Дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн
  • Хялбар мөнгө олох платформ
  • Хөрөнгө оруулалтын боломж
  • Орлого эсвэл ашиг амлаж буй зүйлс
Эрсдэлийн мэдэгдэл: Вэб сайтууд

Вэбсайтынхаа толгой эсвэл доод хэсэгт, тод харагдахуйц фонт болон хэмжээгээр дараах эрсдэлийн мэдэгдлийг харагдахуйц хэсэгт оруулна уу:

  • “Deriv нь options болон CFDs зэрэг томоохон эрсдэл дагуулахуйц цогц бүтээгдэхүүнүүдийг санал болгодог. CFD арилжаа нь ашиг болон алдагдлыг нэмэгдүүлдэг хөшүүрэг дээр суурилдаг тул та бүх хөрөнгөө алдах магадлалтай. Та зээл авахгүйгээр мөн өөрийн боломж бололцоонд тааруулан арилжаа хийнэ үү. Арилжаа хийхээсээ өмнө эрсдэлийг тооцоолно уу."
Эрсдэлийн мэдэгдэл: Сошиал медиа

Сошиал медиагийн профайл дээрээ баннер зураг хэлбэрээр, био хэсэгт эсвэл пин пост болгон дараах эрсдэлээс сэргийлэх мэдэгдлийг оруулна уу:

  • “Deriv-ээс санал болгож буй бүтээгдэхүүн нь (Options, CFD) алдагдалд орох томоохон эрсдэл дагуулж болно. Та бүх хөрөнгөө ч алдаж болох эрсдэлтэй тул хариуцлагатай байж, эрсдэлийг ухамсарлана уу.”
Эрсдэлийн мэдэгдэл: Постууд

Deriv-тэй холбоотой сошиал медиа постууддаа дараах эрсдэлийн мэдэгдлийг  ямагт нэмж оруулна:

  • “Арилжаа хийх нь эрсдэл дагуулж болно.”
  • “Таны мөнгө эрсдэлд орох боломжтой. Энэ нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш болно.”

7. Хувийн орон зайг хүндэтгэх

  • Аливаа арга хэмжээн дээр Deriv-ийн ажилтнуудын зургийг авах, бичлэг хийхдээ үргэлж зөвшөөрөл авна уу
  • Бичгээр үйлдсэн зөвшөөрөлгүйгээр Deriv-ийн ажилтнуудын арга хэмжээн дээрх зураг, бичлэг, хурааж авсан дуудлагыг нийтэлж болохгүй.

8. Дүгнэлт

Эдгээр удирдамжийг дагаж мөрдөх нь танд Deriv-ийн түншийн хувьд онлайн орчин дахь нэр хүндийг бий болгож, үйлчлүүлэгчийн итгэл хүлээх төдийгүй сурталчилгааны ажлаа сайжруулахад тусална. Манай түншлэлийн үнэ цэн харилцан хүндлэл хийгээд эдгээр стандартыг дагаж мөрдөхөд оршино. Хэрэв танд асууж лавлах зүйл байвал эсвэл танд тусламж хэрэгтэй бол менежертэйгээ холбогдоно уу.