Deriv MT5 дансан дээрээ мэргэжлийн арилжаачдын арилжааг үнэ төлбөргүй эсвэл төлбөртэйгөөр автоматаар хуулбарлаарай. Арилжааны дохионд бүртгүүлсний дараа, нийлүүлэгч арилжаа хийх бүрт тэдний арилжаанууд таны Deriv MT5 арилжааны данс дээр автоматаар хуулбарлагдах болно.
MT5 арилжааны дохионд бүртгүүлэхийн давуу тал
Мэргэжлийн арилжаачдын арилжаанууд таны данс руу автоматаар хуулагддаг.
Цаг хэмнэх – дохионд захиалга авснаар таны арилжаа автоматаар хийгдэнэ.
Хялбар тохируулга – суулгах шаардлагагүй.
Нийлүүлэгч бүрийн гүйцэтгэлийг бүрэн ил тод мэдээлнэ.
Нуугдсан хураамж, шимтгэл байхгүй.

MT5 арилжааны дохионд хэрхэн захиалга өгөх вэ
1-р алхам
MQL5 Signals-руу очих
MT5 арилжааны терминал дээрээ Tools хэсэгт орж, MQL5 Signals-ийг сонгоно уу.
2-р алхам
Дохио нийлүүлэгчид бүртгүүлэх
Өөрт тохирох дохио нийлүүлэгчээ сонгоод «Subscribe» товчийг дарна уу.
3-р алхам
Захиалгаа дуусгана уу
Арилжаа болон эрсдэлийн удирдлагын параметрүүдээ тохируулаарай. Дараа нь захиалгыг дуусгахын тулд «OK» товчийг дарна уу.
Захиалгаа хэрхэн сунгах, цуцлах вэ
1-р алхам
My Statistics-руу очих
Navigator панель дээр Signals хэсэгт очиж, «My Statistics» дээр дарна уу.
2-р алхам
Нийлүүлэгчийг сонгох
Захиалгаа шинэчлэх эсвэл цуцлахыг хүссэн дохио нийлүүлэгчээ сонгоно уу.
3-р алхам
Сунгах эсвэл захиалгаас гарах
Захиалгаа сунгах эсвэл цуцлахын тулд «Renew» эсвэл «Unsubscribe» дээр дарна уу.
Note:
- Арилжааны дохионд бүртгүүлэхийн тулд MQL5 нийгэмлэгийн данс шаардлагатай. Хэрэв танд одоогоор данс байхгүй бол MQL5.com дээр очиж бүртгүүлнэ үү.
- Төлбөртэй дохиог захиалахын тулд MQL5 бүртгэлээ цэнэглэнэ үү.
- Нэг Deriv MT5 данс дээр нэгэн зэрэг зөвхөн нэг дохио нийлүүлэгчид бүртгүүлэх боломжтой. Таны дохиог хамгийн ихдээ 3 өөр компьютер дээр ашиглах боломжтой.
- Та дохионд захиалга өгсний дараа ижил Deriv MT5 дансаар гараар арилжаа хийх боломжгүй болно.





