Энэ баримт бичиг нь Та бид хоёрын хоорондын гэрээний нэг хэсэг бөгөөд үүнийг манай харилцагчдад зориулсан Ашиглалтын Нийтлэг Нөхцөл-той ("Нийтлэг Нөхцөл") хамтад нь уншиж танилцах хэрэгтэй. Эдгээр нэмэлт нөхцөлд ашигласан аливаа тодорхойлолт бүхий нэр томьёо нь Нийтлэг Нөхцөлд өгсөн утгыг агуулна.
1. Танилцуулга
1.1. Эдгээр нэмэлт нөхцөл нь Deriv Investment Bank (Labuan) Ltd.-д данстай бүх харилцагчид хамаарна.
1.2. Хэрэв эдгээр нэмэлт нөхцөл болон/эсвэл Гэрээний бүрэлдэхүүн хэсэг болох бусад баримт бичгүүдийн хооронд зөрчил, ялгаа гарсан тохиолдолд, Deriv Investment Bank (Labuan) Ltd.-д байгаа Таны дансны хувьд эдгээр нэмэлт нөхцөл нь давуу эрхтэй байна.
1.3. Deriv Investment Bank (Labuan) Ltd. нь Малайзын Лабуан Холбооны Нутаг дэвсгэрээс буюу дамжуулан мөнгөний зуучлалын үйл ажиллагаа явуулах эрхийг Лабуаны Санхүүгийн Үйлчилгээ болон Үнэт цаасны тухай хуулийн дагуу олгогдсон бөгөөд Лабуаны Санхүүгийн Үйлчилгээний Алба (Labuan Financial Services Authority)-аар зөвшөөрөгдсөн, зохицуулагддаг.
2. Захиалгын гүйцэтгэл
2.1. Бидний лицензийн нөхцлийн дагуу, бид Таны захиалгыг гүйцэтгэхдээ Таны нэрийн өмнөөс төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх бөгөөд Таны арилжаанд эсрэг тал байхгүй.
2.2. Таны Deriv MT5 дансаар хэрэглэгдэхүүн худалдан авах эсвэл худалдах захиалга өгсөн үед, Таны захиалга нь бидэнд үйлчилгээ үзүүлдэг liquidity provider-т дамжигдана. Бид Таны арилжаанд ямар нэгэн байрлал (position) авахгүй.
2.3. Бид бүх liquidity provider-т due diligence хийж, ашигладаг арилжааны талбарууд нь хүлээн зөвшөөрөгдсөн хяналтын эсвэл зохицуулах байгууллагаар зохицуулагддаг эсэхийг баталгаажуулах шаардлагатай.