Аюулгүй,
хариуцлагатай арилжаа
Онлайн арилжаа сонирхолтой байж болох ч мөн эрсдэлтэй гэдгийг санах нь чухал. Бид бүх хэрэглэгчдэдээ онлайн арилжаа хийхдээ дансаа хамгаалж, хариуцлагатай байхыг зөвлөдөг.
Дансаа хамгаалах
Тааварлашгүй хэцүү болон олон янзын тэмдэгт агуулсан нууц үг ашиглаарай. Хэн нэгэн таны нууц үгийг тааж, тааварлахад аль болох хэцүү байлгах хэрэгтэй.
Google Chrome гэх мэт аюулгүй вэб хөтөч ашиглана уу. Хөтчийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд үргэлж хамгийн сүүлийн үеийн шинэчлэлтүүдийг суулгаарай.
Өөрийн нэвтрэлтийн мэдээллээ аюулгүй байлгаж, таны дансыг зөвшөөрөлгүй ашиглахаас сэргийлж давхар баталгаажуулалтыг идэвхжүүлээрэй.
Өөрийн төхөөрөмжөө аюулгүй байлгахын тулд нэмэлтээр антивирус болон галт хана хамгаалалтын системүүдийг ашиглана уу.

Хариуцлагатай арилжаа хийх
Арилжааны лимит болон өөртөө хязгаарлалт тавих
Deriv-ийн зүгээс танд өөртөө хязгаарлалт тавих эсвэл өөрийн дансны тохиргоо хэсгээсээ арилжааны лимитээ тохируулах боломжуудыг олгодог. Та дараах зүйлсийг гүйцэтгэх боломжтой:
Тодорхой хугацаанд арилжаа хийх мөнгөн дүнгээ хязгаарлах.
Тодорхой хугацаанд учирч болох алдагдлаа хязгаарлах.
Арилжааны мөчлөгийн хугацааг хязгаарлах.
Манай вэбсайтын арилжаанаас тодорхой эсвэл тодорхойгүй хугацаагаар өөрийгөө түдгэлзүүлээрэй.

Арилжааны лимит болон өөртөө хязгаарлалт тавих тухай
Та өөрийн дансны тохиргоогоор арилжааны хязгаарыг тогтоох боломжтой. Хязгаарыг хүссэн үедээ чангатгаж болно.
Хэрэглэгчийн дэмжлэг нь таны хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дараа таны арилжааны хязгаарыг арилгах эсвэл сулруулах боломжтой.
Та мөн өөрийн дансны тохиргоогоор тодорхой хугацаанд арилжаанаас өөрийгөө бүрэн хязгаарлах боломжтой. Өөртөө хязгаарлалт тавих хамгийн бага хугацаа нь 6 сар юм. Та үүнийг ямар ч хүлээлтийн хугацаагүйгээр шууд нийт 5 жил хүртэл сунгах боломжтой.
Та өөртөө хязгаарлалт тавих хугацааг тохируулах үед бид таны дансны үлдэгдлийг танд буцаан олгоно.
Хэрэв та хугацаа дууссаны дараа өөртөө тавьсан хязгаарлалтыг арилгахыг хүсэхгүй бол энэ нь автоматаар арилгагдахгүй.
Хэрэв та өөртөө тавьсан хязгаарлалтын хугацаа дуусах үед арилжаагаа дахин эхлүүлэхийг хүсч, хязгаарлалтыг арилгах хүсэлтээ илгээсэн бол манай сайтад нэвтрэх эрх олгохоос өмнө 24 цагийн хүлээлтийн хугацаа байх болно.

Шударга арилжааны дадал
Deriv компанид шударга байдал болон ил тод байдал нь бидний бүхий л үйл ажиллагааны үндэс болдог. Бид ёс зүйтэй, тогтвортой, найдвартай арилжааны орчныг бүрдүүлэхийг эрхэмлэн ажилладаг.
Шударга арилжааны амлалт
Бид дараах байдлаар алхам бүрдээ шударга байдлыг бүрдүүлдэг:
Олон улсын хууль, дүрмийг сахин мөрдөх
Дотоод хяналт шалгалтыг тогтмол хийх
Эрсдлийн менежментийн протоколыг мөрдөн ажиллах
Арилжааны ил тод байдал
Бид үйлчлүүлэгчдэдээ зөв шийдвэр гаргахад нь дараах байдлаар дэмжлэг үзүүлдэг:
Бодит цагийн дата мэдээллээр хангах
Дэлгэрэнгүй тайлан мэдээ гаргаж өгөх
Шимтгэл болон эрсдэлийн талаарх мэдээллийг тодорхой хүргэх









