Үндсэн агуулга руу шууд очих

Арилжаа гэж юу вэ, үүнд хэн тохиромжтой вэ?

9
минут унших
Арилжаанд зориулсан санхүүгийн зах зээлийг илэрхийлсэн 3D лаа графикийн элементүүд.

Хэрэв та «Арилжаа хэрхэн ажилладаг вэ? зах зээлийн шинжилгээг ойлгох» эсвэл «Арилжаачид хэрхэн мөнгө олдог вэ?» гэж асууж байсан бол ганцаараа биш.

Онлайн платформууд хүртээмжтэй болсон, мөн гэрээсээ тав тухтай байж олон төрлийн зах зээлд оролцох боломжтой болсны ачаар арилжаа улам бүр түгээмэл болж байна. Та багцаа төрөлжүүлэх, орлогоо нэмэгдүүлэх, эсвэл санхүүгийн ертөнцийн талаар илүү ихийг мэдэхийг хүссэн ч арилжааны үндсийг ойлгох нь онлайн арилжааны ертөнцөд орох зайлшгүй эхний алхам юм.

‍

Үндсэн ойлголт: Арилжаа гэж юу вэ?

Арилжаа гэдэг нь үнэ өсөх, буурах аль ч тохиолдолд ашиг олохыг зорьж, санхүүгийн зах зээлийн үнийн хөдөлгөөнд таамаглал дэвшүүлэх үйлдэл юм. Хувьцаа, бонд зэрэг үндсэн хөрөнгийг өмчилдөг уламжлалт хөрөнгө оруулалтаас ялгаатай нь Deriv.com зэрэг онлайн брокероор арилжаа хийхэд CFD гэрээ (contracts for difference) болон опцион зэрэг гэрээг ашиглана. Эдгээр бүтээгдэхүүнээр та хөрөнгийг хэзээ ч өмчлөхгүй бөгөөд зөвхөн үнэ нь дээшлэх үү, доошлох уу гэдгийг таамаглана. Энэ нь уян хатан байдлыг нэмэгдүүлж, зах зээлийн өөрчлөлтөд хурдан хариу үзүүлэх, өсөлт болон бууралт аль алинаас нь ашиг олох боломжийг олгодог.
‍

Хүмүүс яагаад арилжаа хийдэг вэ? 

Дэлхий даяар сая сая хүн өдөр бүр арилжаа хийж байна. Гэхдээ тэд хэн бэ, яагаад арилжаалдаг вэ? Зарим нь туршлагатай арилжаачин, мэргэжилтнүүд байдаг бол олонх нь яг таны адил энгийн хүмүүс бөгөөд дараах зүйлийг хүсдэг:

  • Үнийн хэлбэлзлийг ашиглан ашиг олох боломжийг ашиглах
  • Хадгаламжаа хэрхэн ашиглах хэлбэрээ төрөлжүүлэх
  • Дэлхийн эдийн засгийн үйл явдал, мэдээнд тэр даруй хариу үзүүлэх
  • Санхүүгийн ур чадвараа онлайнаар дадлагажуулж, хөгжүүлэх

Deriv зэрэг онлайн брокероор дамжуулан 18 нас хүрсэн, тогтвортой интернет холболттой бараг хэн ч арилжаа хийх боломжтой болсон. 
‍

Арилжаа хэрхэн ажилладаг вэ?

Арилжаа гэдэг нь үндсэндээ зах зээл өсөх үү, буурах уу гэсэн таамаглал дээр тулгуурлан позиц нээхийг хэлнэ. Үнэ өснө гэж үзвэл худалдан авах (long), буурна гэж үзвэл зарах (short) байдлаар хийнэ.

Аливаа хөрөнгийн үнийг дэлхийн зах зээлийн нийлүүлэлт, эрэлт тогтооно. Үүнд мэдээ, эдийн засгийн үзүүлэлт, тэр ч байтугай арилжаачдын сэтгэл зүй нөлөөлдөг. Deriv дээр та эдгээр үнийн хөдөлгөөнд CFD гэрээ эсвэл опционоор таамаглал дэвшүүлж, өсөлт болон бууралт аль алинаас нь ашиг олох боломжтой.
‍

Арилжаа ба хөрөнгө оруулалт: Үндсэн ялгаа

Эндээс нэг түгээмэл асуулт гарч ирдэг: арилжаа ба хөрөнгө оруулалтын аль нь илүү ашигтай вэ?

  • Арилжаа: Та CFD гэрээ эсвэл опционоор богино эсвэл дунд хугацааны үнийн хөдөлгөөнд таамаглал дэвшүүлнэ. Та бодит хөрөнгийг хэзээ ч өмчлөхгүй бөгөөд үнэ өсөх үед ч, унах үед ч ашиг олох боломжтой. Ихэвчлэн арилжаачид илүү хурдан ашиг хайдаг ч өндөр эрсдэл хүлээдэг.
  • Хөрөнгө оруулалт: Та хувьцаа, үл хөдлөх хөрөнгө зэрэг бодит хөрөнгийг худалдан авч, үнэ цэнэ нь олон жилийн дотор өснө гэж найдан эзэмшдэг. Хөрөнгө оруулагчид голдуу өсөлтөөс, заримдаа ногдол ашгаас ашиг олдог бөгөөд арилжааг бага хийж, эрсдэл нь ихэвчлэн доогуур байдаг.
    ‍

Арилжаалах зах зээл 

Арилжаа хэрхэн эхлэхийг сурах эхний алхмуудын нэг нь юуг арилжаалж болохыг ойлгох явдал юм. Deriv дээр та дэлхийн олон зах зээлд гарах боломжтой:

  • Форекс: EUR/USD эсвэл GBP/JPY зэрэг дэлхийн валютын хөдөлгөөнөөр арилжаа хийнэ.
  • Хоёрдогч индексүүд: Зөвхөн Deriv-д байдаг эдгээр синтетик индекс нь бодит зах зээл шиг хөдөлдөг бөгөөд 24/7 ашиглах боломжтой.
  • Хувьцаа: Тэргүүлэх компаниудын хувьцааг өмчлөхгүйгээр тэдгээрийн үнэд тулгуурлан позиц нээнэ.
  • Хувьцааны Индексүүд: S&P 500 эсвэл FTSE 100 зэрэг зах зээл бүхлийн гүйцэтгэлд таамаглал дэвшүүлнэ.
  • Коммодити: Дэлхийн нийлүүлэлт, эрэлтээр хөдөлдөг алт, мөнгө, газрын тос зэрэг хөрөнгөөр арилжаа хийнэ.
  • Криптовалютууд: Bitcoin, Ethereum зэрэг өдөр шөнөгүй нээлттэй зах зээлийн хэлбэлзлээс ашиг олох боломжтой.
  • ETF сан (Хөrөнгийн биржээр арилжигддаг сангууд): Хөрөнгийн багц, салбар эсвэл түүхий эдийн үнийн хөдөлгөөнд нэг арилжаагаар позиц нээж, зах зээлийн өргөн хамрах хүрээг авна.
    ‍

CFD гэрээ ба Опцион арилжаа: Ямар ялгаатай вэ?

Арилжаалах зах зээлтэй танилцсаны дараа тэдгээр зах зээл дээр хэрхэн арилжаа хийхийг сурах цаг иржээ. Deriv дээр та арилжаа хийх хоёр түгээмэл аргын аль нэгийг сонгож болно: CFD гэрээ (contracts for difference) болон опцион. Хоёр бүтээгдэхүүн хоёулаа үндсэн хөрөнгийг өмчлөхгүйгээр үнийн хөдөлгөөнд таамаглал дэвшүүлэх боломжийг олгодог ч өөр өөрөөр ажилладаг бөгөөд эрсдэл хүлээх хүсэл, арилжааны стратегиас хамааран тохирдог.

CFD гэрээ болон опционы гол ялгааг ойлговол аль хэлбэр нь таны зорилго, туршлага, эрсдэлд хандах хандлагад илүү тохирохыг шийдэхэд тусална. Доор Deriv-ийн платформууд дээр тус бүр хэрхэн ажилладгийг харуулсан энгийн харьцуулалтыг үзнэ үү:

CFD гэрээ Опцион
Арилжаа хийх арга Long (худалдан авах) эсвэл short (зарах) позиц нээнэ Зах зээл дээшлэх үү, доошлох уу гэдгийг таамаглана
Ашиг/Алдагдал Зах зээлийн хөдөлгөөний хэмжээнээс хамаарна Таамаглал зөв бол тогтмол төлбөр
Хөшүүрэг Тийм — ашиг болон алдагдлыг хоёуланг нь өсгөнө Хөшүүргүй; анхны арилжааны дүнгээр хязгаарлагдана
Дээд алдагдал Алдагдал анхны арилжааны дүнгээс хэтэрч болно (удирдахгүй бол) Дээд алдагдал нь анхны арилжааны дүнгээр хязгаарлагдана
Хэнд тохиромжтой вэ Уян хатан, идэвхтэй стратеги болон туршлагатай арилжаачид Тодорхой эрсдэл, энгийн стратеги эсвэл шуурхай шийдвэр
Deriv дээрх платформууд Deriv MT5, Deriv X, Deriv cTrader Deriv Trader, SmartTrader, Deriv Bot


CFD гэрээ болон опцион хоёулаа өвөрмөц шинж чанартай. Зарим арилжаачин CFD гэрээний уян хатан байдал, өргөн сонголтыг, бусад нь опционы тодорхой эрсдэл, энгийн байдлыг илүүд үздэг. Deriv дээр та өөрийн хэв маяг, арилжааны зорилгоосоо хамаарч хоёуланг нь туршиж үзэх боломжтой.
‍

Арилжааны төрөл бүрийн эхлэгчдэд зориулсан арилжааны стратеги

Дараагийн мэдэх зүйл бол арилжаа хийх ганц арга байдаггүй явдал юм. Танд хамгийн тохиромжтой арга таны зорилго, зан чанар, цагийн хуваарьаас шалтгаалж болно. Арилжаачдын сонгодог зарим түгээмэл стратеги нь:

  • Скальпинг: Үнийн жижиг өөрчлөлтөөс ашиг олохыг зорьж, өдрийн турш олон тооны шуурхай арилжаа хийх бөгөөд позицыг ихэвчлэн хэдхэн секунд эсвэл минут барьдаг.
  • Өдрийн арилжаа: Богино хугацааны жижиг үнийн хөдөлгөөнөөс ашиг олохын тулд арилжааг нэг өдрийн дотор нээж, хаахыг хэлнэ.
  • Swing trading: Арилжаагаа хэд хоног, бүр хэдэн долоо хоногоор барьж, үнийн илүү том чиг хандлагаас ашиг олохыг зорьдог.
  • Position trading: Арилжаагаа хэдэн долоо хоног, сараар барьж, гол чиг хандлагад анхаарч, цөөн шийдвэр гаргадаг.
  • Long-term trading: Позицыг хэдэн сар, бүр хэдэн жилээр барьдаг. Зах зээлийг байнга хянахаас илүүтэй урт хугацааны шинжилгээнд тулгуурладаг.
    ‍

Та арилжаагаа хэрхэн эхлэх вэ?

Хэрэв та арилжааг өөрөө туршиж үзэхийг хүсвэл эхлэхэд дараах хэдэн алхам байна: 

1. Үнэгүй данс нээнэ үү:
Зөвхөн имэйл хаягаараа Deriv-д хэдхэн минутын дотор бүртгүүлнэ үү. Эхлэх нь хурдан бөгөөд огт үнэгүй.

2. Арилжааны платформоо сонгоно уу:
Өөрийн арилжааны хэв маягт хамгийн сайн тохирох платформыг сонгоно уу.

  • Опцион арилжаанд Deriv Trader, SmartTrader эсвэл Deriv Bot платформыг ашиглана уу. Эдгээр нь энгийн байдал, автоматжуулалтад чиглэсэн ойлгомжтой платформууд юм.
  • CFD гэрээний арилжаанд Deriv MT5, Deriv X эсвэл Deriv cTrader платформоос сонгоно уу. Тус бүр нь олон хөрөнгийн арилжаанд зориулсан дэвшилтэт хэрэгсэл, танил интерфейстэй.

3. Зах зээлээ судална уу:
Форекс, хувьцаа, хоёрдогч индексүүд, хувьцааны индексүүд, коммодити, криптовалютууд болон ETF сангаас сонгоорой. Deriv-ээр та эдгээр бүх зах зээлд нэг данснаас хандах боломжтой.

4. Демо дансаар дадлага хийнэ үү:
Арилжаа хэрхэн ажилладгийг сурах, стратегиа турших, платформ бүрийн боломжуудтай танилцахын тулд виртуал мөнгөөр эхлээрэй. Энэ нь огт эрсдэлгүй.

5. Хянаж, суралцана уу:
Арилжааныхаа үр дүнг хянаж, арилжааны бусад гарын авлагыг уншиж, Deriv-ийн суурилуулсан эрсдэлийн удирдлагын хэрэгслийг ашиглан ур чадвараа хөгжүүлж, арга барилаа сайжруулаарай.

Та Deriv-ийн бүх платформ, зах зээл дээр арилжаатай танилцахын тулд демо дансыг хэзээ ч ашиглах боломжтой. Өөрийн ур чадварт итгэлтэй болж, танд тохирсон стратегиа боловсруулсныхаа дараа жинхэнэ данс руугаа саадгүй шилжиж, бодит мөнгөөр арилжаалж эхлэх боломжтой. Тогтмол дадлага, тасралтгүй суралцах нь арилжааны замналдаа итгэлтэй болох гол түлхүүр гэдгийг санаарай.
‍

Арилжааны эрсдэл юу вэ? эрсдэлийн удирдлагын стратеги

Ашиг олох олон боломжийн нэгэн адил арилжаа нь бодит мөнгөө оруулахаасаа өмнө анхаарах ёстой чухал эрсдэлтэй. Эдгээр эрсдэлийг мэдэж байх нь арилжааны ур чадвараа хөгжүүлэх явцад танд илүү ухаалаг, мэдээлэлтэй сонголт хийхэд тусална.

Хэлбэлзэл:
Санхүүгийн зах зээл маш их хэлбэлзэлтэй байж болно. Энэ нь үнэ богино хугацаанд огцом, гэнэтийн байдлаар өөрчлөгдөж болохыг илэрхийлнэ. Дэлхийн томоохон үйл явдал, эдийн засгийн мэдээ, тэр ч бүү хэл арилжаачдын сэтгэл зүйн энгийн өөрчлөлт ч хурдтай савлагаа үүсгэж болно. Хэлбэлзэл нь ашиг олох боломж бий болгодог ч, тодорхой төлөвлөгөөгүй, эрсдэлийн хяналтгүй арилжаалагчдад огцом алдагдал хүлээх магадлалыг мөн нэмэгдүүлдэг.

Хөшүүрэг:
CFD гэрээний арилжааны нэг онцлог нь хөшүүрэг юм. Энэ нь харьцангуй бага хэмжээний байршуулалтаар (маржин гэж нэрлэдэг) илүү том зах зээлийн позицыг удирдах боломжийг танд олгодог. Зах зээл таны таамагласан чиглэлд хөдөлбөл бага хэмжээний хөрөнгөөр ихээхэн ашиг олох боломжтой ч, алдагдал мөн томорч болзошгүй гэсэн үг. Зах зээл таны позицын эсрэг хөдөлбөл анх байршуулсан дүнгээсээ илүү их мөнгө алдаж болно.

Бүх дүнгээ алдах:
CFD гэрээ болон опцион аль алинд нь арилжаанд оруулсан бүх дүнгээ алдах боломжтой. Энэ нь ялангуяа хурдан хөдөлдөг (хэлбэлзэл ихтэй) эсвэл өндөр хөшүүрэгтэй нөхцөлд илүү тохиолддог. Опционы хувьд таны хамгийн их алдагдал анхны арилжааны дүнгээр хязгаарлагддаг боловч CFD гэрээний хувьд зах зээл хурдан хөдөлж, танд хамгаалалтын арга хэмжээ байхгүй бол алдагдал нь анх байршуулсан дүнгээс хэтрэх боломжтой.

Хөрөнгийг өмчлөхгүй:
Та Deriv-д CFD гэрээ эсвэл опционоор арилжаалахдаа бодит үндсэн хөрөнгийг худалдаж авахгүй, зах зээлийн хөдөлгөөнд таамаг дэвшүүлдэг. Иймд хувьцааны ногдол ашиг, компанид санал өгөх эрх зэрэг өмчлөлтэй холбоотой нэмэлт давуу талыг та хүлээн авахгүй.

Ухаалаг арилжаачид эдгээр эрсдэлийг хэд хэдэн аргаар удирддаг. Тэд арилжаа бүрийн боломжит алдагдлыг хязгаарлахын тулд Stop Loss ордер ашигладаг, позицынхоо хэмжээг зохистой тогтоодог, мөн алдаж чадахаас илүү мөнгийг хэзээ ч эрсдэлд оруулдаггүй. Бодит мөнгөөр арилжаалахаасаа өмнө эхлээд демо дансаар дадлага хийж, виртуал мөнгөөр стратегиа турших, платформтой дасан зохицохыг мөн хүчтэй зөвлөдөг.

Тэгэхээр арилжаа гэж юу вэ? Товчхондоо, энэ бол үндсэн хөрөнгийг өмчлөхгүйгээр, үнийн савлагаанаас ашиг олохыг зорьж, дэлхийн санхүүгийн зах зээлд таамаг дэвшүүлэх уян хатан арга юм. Deriv зэрэг платформ нь форекс, хувьцаа, индекс, коммодити, криптовалют болон бусад зах зээлийг хамарсан энгийн CFD гэрээ, опционоор хэн бүхэнд оролцох боломж олгодог.

Deriv-ийн демо дансаар эхний алхмаа хийж, зах зээлийг судалж, өнөөдөр арилжааны өөртөө итгэлээ бэхжүүлээрэй.

Quiz

Арилжаачид Deriv дээр хэрхэн ашиг олж болохыг аль нь хамгийн зөв тодорхойлсон бэ?

Түгээмэл асуулт

Analyse markets with AI-powered insights

Explore TradersView
WhatsApp