Үндсэн агуулга руу шууд очих
Хичээл
3
Форекс | Анхан шат

Валютын хосыг ойлгох нь

Үргэлжлэх хугацаа
3
минут

Форекс арилжааны ертөнцөд шинээр эхлэгчдэд валютын хосын ойлголтыг сайн ойлгох нь маш чухал. Видео нь сайн танилцуулга өгсөн боловч энэ хичээл 2-р видеонд танилцуулсан валютын хосын үндсэн ойлголтуудыг өргөжүүлнэ. Үүнд валютын хосын бүрэлдэхүүн, пипийн ач холбогдол, арилжааныхаа хэмжээг зөв тооцох зэрэг гол сэдвүүд багтана.

Валютын хосын бүрэлдэхүүн

Валютын хос бүр хоёр валютаас бүрдэнэ. Эдгээр нь суурь валют ба котировкийн валют юм. Суурь валют нь хосын эхэнд бичигдсэн валют бөгөөд та үүнийг худалдан авч байна. Котировкийн валют нь хоёр дахь валют бөгөөд суурь валютын нэг нэгжийг худалдан авахад шаардагдах дүнг илэрхийлнэ.

Жишээ нь EUR/USD валютын хосонд:

  • Суурь валют: EUR (евро)
  • Котировкийн валют: USD (АНУ-ын доллар)

Та EUR/USD-ийн ханшийг 1.0697 гэж харвал нэг евро нь 1.0697 АНУ-ын доллартой тэнцэнэ гэсэн үг. Арилжааны үед та суурь валютыг худалдан авч, котировкийн валютыг зарж байгаа тул энэ хамаарлыг ойлгох нь үндсэн ойлголт юм.
‍

Пипийн ач холбогдол

Пип буюу «percentage in point» нь валютын хосын үнийн өөрчлөлтийг хэмжих хамгийн жижиг нэгж юм. Ихэнх хосын хувьд пипийг аравтын орны дөрөв дэх оронгоор (0.0001) илэрхүүлдэг. Харин иений хосын хувьд аравтын орны хоёр дахь оронгоор (0.01) илэрхүүлнэ.

Пип нь үнийн өөрчлөлт, боломжит ашиг эсвэл алдагдлыг хэмжихэд тусалдаг тул пипийг ойлгох нь чухал. Жишээ нь та EUR/USD-д урт позицтой байхад үнэ 1.2050-аас 1.2051 болж өөрчлөгдвөл 1 пипийн ашиг олно гэсэн үг.

Зах зээл дээр эзэлсэн позицынхоо хэмжээнд нөлөөлөх лотын хэмжээтэй уялдуулан пип бүрийн хөдөлгөөний үнэ цэнийг тооцохдоо энэ ойлголт чухал болдог.
‍

Лотын хэмжээг ойлгох нь

Форекс арилжаанд «лот» нь арилжааны хэмжээг заадаг бөгөөд таны хүлээх эрсдэлийн түвшинд ихээхэн нөлөөлнөх боломжтой. Түгээмэл хэрэглэгддэг лотын хэмжээнд дараахь зүйлс орно:

  1. Standard лот: суурь валютын 100,000 нэгж.
    ‍
  2. Mini лот: суурь валютын 10,000 нэгж.
    ‍
  3. Micro лот: суурь валютын 1,000 нэгж.
    ‍
  4. Nano лот: суурь валютын 100 нэгж.
    ‍

Тохиромжтой лотын хэмжээг сонгох нь чухал. Том лот нь илүү их ашиг олох боломжтой ч эрсдэл нь ч бас өндөр байдаг. Харин жижиг лот нь арилжааг илүү хяналттай, зохицуулахад хялбар болгодог. Энэ шийдвэр нь таны эрсдэлийг даах чадвар болон арилжааны стратегитай нийцсэн байх ёстой.

Лот ба пипийн хоорондын хамаарал

Лот ба пипийн хоорондын хамаарал нь форекс арилжаанд таны боломжит ашиг эсвэл алдагдлыг тодорхойлоход чухал үүрэгтэй. Пипийн үнэ цэнэ нь таны арилжаалж буй лотын хэмжээнээс хамаарна. Жишээ нь таны арилжааны дансны валют АНУ-ын доллар бөгөөд USD нь хосын хоёр дахь валют (котировкийн валют) байх үед, тухайлбал EUR/USD хосын хувьд пип 0.0001 гэж тогтмол байна. Тиймээс та EUR/USD-ийн standard лот (100,000 нэгж) арилжаалж байхад 1 пипийн хөдөлгөөн нь USD 10-ын ашиг эсвэл алдагдалд хүргэнэ.

Энэ тооцоог ойлгохын тулд дараахь томъёог ашиглаж болно:

Пипийн үнэ цэнэ = Арилжааны хэмжээ × Котировкийн валютын пип

EUR/USD-ийн standard лотын хувьд:
Аравтын оронгоор илэрхийлсэн пип нь 0.0001.
Standard лотын арилжааны хэмжээ нь 100,000 нэгж.

Томъёог ашиглавал:
Пипийн үнэ цэнэ = 100,000 x 0.0001 = USD 10

Иймд standard лот арилжаалж байхад EUR/USD-ийн пип бүрийн хөдөлгөөнд үнэ цэнэ нь USD 10-аар өөрчлөгдөнө.

Хэрэв USD нь хосын эхний валют (суурь валют) бол, тухайлбал USD/EUR хосын хувьд пипийн үнэ цэнэд ханш бас нөлөөлнө. Пипийн хэмжээг ханшид хувааж, дараа нь арилжааны хэмжээгээр (эсвэл лотын хэмжээгээр) үржүүлнэ.

Пипийн үнэ цэнэ = Арилжааны хэмжээ (Пипийн хэмжээ ÷ Ханш)

USD/EUR-ийн standard лотын хувьд:
Аравтын оронгоор илэрхийлсэн пип нь 0.0001.
Standard лотын арилжааны хэмжээ нь 100,000 нэгж.
Ханш нь 0.91469

Томъёог ашиглавал:
Пипийн үнэ цэнэ = 100,000 (0.0001 ÷ 0.91469) = USD 10.93

Энэ хамаарал нь таны сонгосон лотын хэмжээнээс хамааран пип бүрийн хөдөлгөөнтэй холбоотой эрсдэлийг үнэлэхэд тусалдаг тул мэдээлэлтэй арилжааны шийдвэр гаргахад чухал юм.
‍

Дүгнэлт: Бат бөх суурь тавих нь

Валютын хосын үндсийг эзэмшсэнээр форекс арилжааны аяллынхаа бат бөх суурийг тавина. Валютын хосын бүрэлдэхүүн, пипийн ач холбогдол, арилжааныхаа хэмжээг зөв тооцохыг ойлгосноор та зах зээлд тодорхой стратегитайгаар хандах боломжтой болно. Форекс арилжааг үргэлжлүүлэн судлах явцдаа эдгээр ойлголтыг хэрэглэснээр шийдвэр гаргалт болон арилжааны стратегиа сайжруулах болно.

‍

‍

Quiz

Форекс арилжаанд pip юуг илэрхийлдэг вэ?

Лотын хэмжээ таны Форекс арилжаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

EUR/USD хослолд EUR нь юуг илэрхийлдэг вэ?

Analyse markets with AI-powered insights

Explore TradersView
WhatsApp