Арилжааны төрөл ба платформуудын тойм
Deriv дээр Volatility Indices арилжаалах нь үндсэн хөрөнгийг эзэмшихгүйгээр үнийн хөдөлгөөнд таамаглал дэвшүүлэх онцгой боломжийг олгодог. Хүчтэй арилжааны стратегийн нэг хэсэг болгон арилжааны янз бүрийн механизм, боломжтой платформуудыг ойлгох нь маш чухал. Энэ хичээлд үндсэн арилжааны сонголтууд болох CFD гэрээ (Contracts for Difference (CFDs)) болон Опцион, мөн таны арилжааны замналыг дэмжихээр бүтээгдсэн платформуудыг танилцуулна.
Арилжааны төрлийг ойлгох нь: CFD гэрээ ба Опцион
Volatility Indices арилжаалахдаа та ерөнхийдөө хоёр үндсэн сонголттой байдаг. Эдгээр нь CFD гэрээ болон Опцион юм. CFD гэрээ нь арилжаачдад бодит хөрөнгийг эзэмшихгүйгээр үнийн өөрчлөлтөд таамаглал дэвшүүлэх боломжийг олгодог. CFD гэрээгээр таны ашиг эсвэл алдагдал арилжааны орох болон гарах цэгийн үнийн зөрүүгээр тодорхойлогдоно. Хөшүүрэг ашиглавал боломжит ашиг нэмэгдэж болох ч эрсдэл мөн өсдөг тул эрсдэлийг үр дүнтэй удирдахад Stop Loss захиалга зайлшгүй шаардлагатай. Харин Опцион нь арилжаачдад үнийн хөдөлгөөнд таамаглал дэвшүүлэхийн зэрэгцээ эрсдэлээ анхны арилжааны дүнгээр хязгаарлах боломжийг олгодог. Опцион нь эрсдэл ба өгөөжийн олон хувилбарыг санал болгодог янз бүрийн арилжааны төрөлтэй тул өөр өөр арилжааны стратегид уян хатан сонголт болдог.
CFD гэрээ болон Опционы хоорондох сонголт нь таны эрсдэлийг даах чадвар, хүссэн арилжааны үр дүн зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна. CFD гэрээ нь дуусах хугацаагүй, шугаман олговортой тул шаардлагатай маржинаа хадгалж байгаа цагт та позицоо хэдий ч удаан барьж болно. Харин Опцион нь урьдчилан тодорхойлсон эрсдэл ба өгөөжийн бүтэцтэй, тогтоосон хугацаатай бөгөөд маржин биш, арилжааны дүнг урьдчилан төлөхийг шаарддаг. Эдгээр ялгааг ойлгох нь өөрийн арилжааны хэв маягт тохирсон зөв арга барилыг сонгох түлхүүр юм.
Volatility Indices-д зориулсан арилжааны платформууд
Deriv нь янз бүрийн арилжаачдын сонирхол, туршлагын түвшинд тохируулан Volatility Indices арилжаалахад зориулсан олон платформыг санал болгодог. CFD гэрээгээр арилжаа хийхийг хүсвэл Deriv MT5, Deriv cTrader, Deriv X зэрэг платформууд тус бүрдээ өөр өөр арилжааны стратегид тохирсон онцлогтой. Deriv MT5 платформ нь дэвшилтэт хэрэгсэл, автомат арилжааны стратеги үүсгэх боломжтой тул туршлагатай арилжаачдад тохиромжтой. Харин Deriv cTrader платформ нь хэрэглэхэд хялбар тул эхлэн суралцагчид болон Copy Trading функцээр дамжуулан social trading сонирхогчдод яв цав таарна. Deriv X платформ нь тохируулах сонголт, зах зээлийн дэвшилтэт шинжилгээний боломжоороо онцлогтой.
Опцион арилжаанд Deriv нь Deriv Trader, Smart Trader, Deriv Bot болон Deriv GO зэрэг тусгай платформуудыг санал болгодог. Эдгээр платформ тус бүр арилжааны туршлагыг өөр өөрөөр баяжуулдаг. Deriv Trader платформ нь хэрэглэхэд хялбар байхаар бүтээгдсэн бол Smart Trader нь шинээр эхлэгчдэд чиглүүлэг өгөх аргачлалыг санал болгодог. Deriv Bot платформ нь арилжааны стратегийг автоматжуулж, таныг байнга хянах шаардлагаас чөлөөлдөг бол Deriv GO нь гар утсаар хандах боломжоор дамжуулан хаана ч арилжаа хийх боломжийг олгодог.
Дүгнэлт
Дүгнэж хэлбэл, арилжааны төрлийг ойлгож, өөрт тохирсон платформыг сонгосноор Deriv дээрх Volatility Indices-ийн арилжааны туршлага тань мэдэгдэхүйц баяжих боломжтой. CFD гэрээ болон Опционыг судалснаар та арилжааны стратегиа төлөвшүүлэхэд тусалах эрсдэлийн удирдлага, ашгийн боломжийн талаар ойлголт авна. Мөн боломжтой олон төрлийн платформыг ашигласнаар та арилжаагаа амжилттай хийхэд шаардлагатай итгэл, хэрэгслээр тоноглогдон арилжаандаа ханддаг болно. Эдгээр платформ дээр санал болгож буй демо дансыг ашиглан өөрийн арилжааны хэв маягт хамгийн тохирохыг олж, арилжааны замналаа сайжруулахыг танд зөвлөж байна.
Quiz
CFD гэрээгээр арилжаа хийхийн гол онцлог юу вэ?
Арилжааны аль хувилбар таны алдагдлыг анхны арилжааны дүнгээр хязгаарладаг вэ?
Deriv cTrader-ийн өвөрмөц онцлог юу вэ?


