Volatility indices-ийн арилжааны үндэс
Өмнөх хичээлд ярилцсанаар, Volatility indices нь бодит зах зээлийн хэлбэлзлийн авирыг дуурайхаар бүтээгдсэн өвөрмөц санхүүгийн хэрэгсэл юм. Энэ хичээлээр арилжаачдад таалагддаг эдгээр индексийн нэмэлт онцлогийг авч үзэж, тэдгээрийг илүү сайн ойлгоход тань туслах зорилготой.
Volatility indices-ийн ажиллах зарчим
Volatility Index бүрийг үнийн хөдөлгөөнийг дуурайдаг нарийн алгоритмаар бүтээдэг. Эдгээр хэрэгслийг криптографийн хувьд аюулгүй санамсаргүй тоо үүсгэгчээр үүсгэдэг. Уламжлалт зах зээлээс ялгаатай нь эдгээр индекс гадаад зах зээлийн хүчин зүйлээс хамаардаггүй тул эдийн засгийн мэдээ, үйл явдлаас үл хамааран ажилладаг. Энэ механизм нь гадны нөлөөллийг багасгаад зогсохгүй үнийн тогтвортой хөдөлгөөнийг хангаж, арилжаачдад илүү таамаглахуйц арилжааны орчин бүрдүүлдэг. Volatility indices-ээр амралтын болон нийтийн баярын өдрүүдийг оруулаад 7 хоногийн 7 өдөр, 24 цагийн турш арилжаа хийх боломжтой тул зах зээлд өдөржин нэвтрэх боломжтой.
Арилжаан дахь сэтгэл хөдлөлийн хяналт ба сахилга бат
Арилжаа нь сэтгэл хөдлөлийн эргэлт буцалт ихтэй байж болдог бөгөөд хэлбэлзэл ихтэй хэрэгслийн хувьд энэ нь ялангуяа үнэн. Гэсэн хэдий ч Volatility indices нь уламжлалт зах зээлд ихэвчлэн сандрал үүсгэдэг гадаад цочролоос айх шаардлагагүйгээр эдгээр хэрэгсэлтэй ажиллах боломжийг олгодог тул илүү сахилга баттай хандлагыг дэмждэг. Сэтгэл хөдлөлөөр бус аргачилсан байдлаар хариу үйлдэл үзүүлэхэд өөрийгөө сургавал шийдвэр гаргалт сайжирч, арилжааны үр дүн дээшлэх боломжтой.
Өөрт тохируулах боломжтой арилжааны стратеги
Volatility indices-ийн хэлбэлзлийн түвшин 10%-иас 250% хүртэл олон янз байдаг тул арилжаачид эрсдэлийн хүлцлийнхээ дагуу стратегиа тохируулах боломжтой. Өндөр хэлбэлзэл нь мэдэгдэхүйц ашиг олох боломжийг санал болгож болох ч эрсдэл мөн өндөр байдаг. Арилжаачийн хувьд та болгоомжтой стратегиас эхлээд эрсдэл ихтэй стратеги хүртэл сонгох боломжтой тул өөрт эвтэйхэн хүрээндээ арилжаа хийж, мөн арилжааны хил хязгаараа тэлж болно.

Volatility indices-ийн арилжааны ирээдүй
Арилжааны технологи хөгжихийн хэрээр Volatility indices нь финтекийн дэвшлээс улам их ашиг хүртэх байр суурьтай болж байна. Арилжааны шийдвэр гаргах хиймэл оюун ухаанд суурилсан алгоритм, үнийн хөдөлгөөнийг таамаглах машин сургалтын загвар зэрэг шинэчлэлүүд энэ чиглэлийн арилжаачдад ирээдүйтэй гэдгийг харуулж байна. Эдгээр чиг хандлагыг мөрдөж байх нь арилжаачдад шинэ боломжийг ашиглаж, арилжааныхаа ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд тусална.
Quiz
Уламжлалт зах зээлийн хөрөнгөтэй харьцуулахад Volatility indices дээр арилжаа хийхийн гол давуу тал юу вэ?
Volatility Indices-ээр арилжаа хийх нь сэтгэл хөдлөлөө хянах сахилга бат төлөвшүүлэхэд хэрхэн тусалдаг вэ?
Арилжаачин Volatility indices-д зориулж стратегиа тохируулахдаа аль хүчин зүйлийг анхаарч үзэх ёстой вэ?


