Объект
Өнөөдөр бид Deriv MT5 дээр байдаг төрөл бүрийн объектыг, мөн тэдгээр нь Deriv MT5 платформ дээр таны техникийн шинжилгээ болон арилжааны стратегийг хэрхэн мэдэгдэхүйц сайжруулдгийг судлах болно. Эдгээр хэрэгслийг үр дүнтэй ашиглаж сурснаар та арилжааны илүү үндэслэлтэй шийдвэр гаргах боломжтой болно.
Графикийн объектын танилцуулга
Deriv MT5 дахь объект нь үнийн гол түвшинг тэмдэглэх, чиг хандлагыг тодорхойлох, чухал мэдээллийг тэмдэглэхэд зориулан графикт байрлуулдаг графикийн хэрэгсэл юм. Эдгээр нь арилжаачдад зах зээлийн мэдээллийг нүдээр харж тайлбарлах, үнийн хөдөлгөөний нөхцөл байдлыг ойлгох замаар арилжааны стратегиа сайжруулах боломжийг олгоно.
Эдгээр объект руу орохын тулд цэсний «Оруулах» хэсгийг сонгоод «Объект» дээр курсороо аваачина уу. Хамгийн өргөн хэрэглэгддэг зарим хэрэгслийг авч үзье.
Графикийн гол объектууд
- Шугам:
- Хэвтээ шугам: Дэмжлэг ба эсэргүүцэл зэрэг үнийн гол түвшинг тэмдэглэхэд ашиглана. Эдгээр нь үнийн эргэлт хийж болзошгүй бүс эсвэл үнэ нэгдэж буй цэгийг тодорхойлоход тусална.
- Босоо шугам: Тодорхой хугацааны интервалыг тэмдэглэхэд хэрэгтэй бөгөөд чухал огноо эсвэл үйл явдалтай холбоотой үнийн хөдөлгөөнийг шинжлэхэд тусална.
- Чиг хандлагын шугам: Үнийн чухал цэгүүдийг (оргил ба сууринг) холбож зах зээлийн чиг хандлагын чиглэл, хүчийг харуулна. Ингэснээр чиг хандлага үргэлжилж байгаа эсвэл эргэж байгааг ойлгоход тусална.
- Хэвтээ шугам: Дэмжлэг ба эсэргүүцэл зэрэг үнийн гол түвшинг тэмдэглэхэд ашиглана. Эдгээр нь үнийн эргэлт хийж болзошгүй бүс эсвэл үнэ нэгдэж буй цэгийг тодорхойлоход тусална.
- Суваг:
- Тэнцүү зайтай суваг: Үнийн хөдөлгөөний дээд ба доод хязгаарыг заасан хоёр параллель шугамаас бүрдэнэ. Эдгээр нь чиг хандлага, дэмжлэг эсвэл эсэргүүцлийн түвшнийг нүдэнд харагдуулж, үнийн гарц эсвэл эргэлт хийж болзошгүй цэгийг тодорхойлоход хялбар болгоно.
- Эндрюсийн сэрээ (Andrews' Pitchfork): Чухал оргил эсвэл сууринаас татсан гурван параллель шугамаас бүрдэнэ. Төвийн шугам үндсэн чиг хандлагыг заадаг бол гадна талын шугамууд дэмжлэг ба эсэргүүцлийг тодорхойлоход тусална.
- Тэнцүү зайтай суваг: Үнийн хөдөлгөөний дээд ба доод хязгаарыг заасан хоёр параллель шугамаас бүрдэнэ. Эдгээр нь чиг хандлага, дэмжлэг эсвэл эсэргүүцлийн түвшнийг нүдэнд харагдуулж, үнийн гарц эсвэл эргэлт хийж болзошгүй цэгийг тодорхойлоход хялбар болгоно.
- Gann хэрэгсэл:
- Gann Line: Үнийн өөрчлөлт ба хугацааны тэнцвэрийг илэрхийлэх 45 градусын чиг хандлагын шугам. Үнэ Gann Line-тай харьцуулахад хаана байрлаж байгаагаас хамааран зах зээл өсөлттэй эсвэл бууралттай байгааг арилжаачид үнэлэхэд тусална.
- Gann Fan: Нэг цэгээс тодорхой өнцгөөр цацарсан олон чиг хандлагын шугам үүсгэдэг. Чиг хандлагын хүч болон эргэлт хийж болзошгүй цэгийг үнэлэхэд хэрэгтэй.
- Gann Line: Үнийн өөрчлөлт ба хугацааны тэнцвэрийг илэрхийлэх 45 градусын чиг хандлагын шугам. Үнэ Gann Line-тай харьцуулахад хаана байрлаж байгаагаас хамааран зах зээл өсөлттэй эсвэл бууралттай байгааг арилжаачид үнэлэхэд тусална.
- Fibonacci хэрэгсэл:
- Fibonacci Retracement хэрэгсэл: Зах зээлд эргэлт хийж болзошгүй цэгийг тодорхойлохын тулд Fibonacci-ийн гол түвшинд хэвтээ шугам татна. Эдгээр түвшин нь үнийн түүхэн хөдөлгөөнд тулгуурлан дэмжлэг эсвэл эсэргүүцэл болдог.
- Fibonacci суваг: Fibonacci-ийн харьцаанд суурилсан параллель шугамыг ашиглан чиг хандлагын чиглэлийг шинжилж, зах зээлийн болзошгүй хөдөлгөөнийг урьдчилан таамаглана. Ингэснээр орох болон гарах цэгийн талаар ойлголт өгнө.
- Fibonacci Retracement хэрэгсэл: Зах зээлд эргэлт хийж болзошгүй цэгийг тодорхойлохын тулд Fibonacci-ийн гол түвшинд хэвтээ шугам татна. Эдгээр түвшин нь үнийн түүхэн хөдөлгөөнд тулгуурлан дэмжлэг эсвэл эсэргүүцэл болдог.
- Elliott Wave хэрэгсэл:
- Импульсийн долгион нь үндсэн чиг хандлагын дагуух таван долгионоос бүрдсэн хүчтэй чиглэлтэй хөдөлгөөн юм. Харин залруулгын долгион нь чиг хандлагын эсрэг үүсдэг бөгөөд ихэвчлэн гурван долгионоос бүрддэг. Эдгээр нь зах зээлийн мөчлөгийг шинжлэх боломжийг олгоно.

- Дүрс, сум болон бусад графикийн объект:
- Графикийн шинжилгээгээ сайжруулахын тулд энгийн дүрс болон сумыг ашиглана уу. Тэдгээр нь тодорхой бүс эсвэл хэв маягийг онцлон харуулж, чиг хандлага болон үнийн чухал хөдөлгөөнийг нүдэнд харагдуулахад хялбар болгоно.

Объектыг өөрчлөх ба тохируулах
Графикт объект байрлуулсны дараа та тэдгээрийг хялбархан өөрчилж болно:
- Объектыг зөөх эсвэл тохируулахын тулд дээр нь дарж сонгоно уу. Удирдах цэгүүд гарч ирэх бөгөөд та объектыг хүссэн байрлалдаа чирж болно.
- Объектыг устгахын тулд баруун товчийг дараад «Устгах» гэснийг сонгоно уу, эсвэл Backspace товчийг ашиглана уу. Хэрэв объектыг санамсаргүйгээр устгасан бол баруун товчийг дараад «Устгасныг буцаах» гэснийг сонгох эсвэл Ctrl+Z дарж буцааж болно.
Мөн сонгосон объект дээр баруун товчийг дараад «Шинж чанар» гэснийг сонгосноор объектын харагдах байдлыг тохируулж болно. Энэ нь дараах сонголттой цонхыг нээнэ:
- «Ерөнхий» табаас шугамын өнгө, өргөн, хэлбэрийг өөрчилнө.
- «Түвшин» табаас Fibonacci болон Gann хэрэгслийн түвшин, хэлбэр, өнгийг өөрчилнө.
- «Параметр» табаас байрлал болон харагдах байдлын тохиргоог нарийвчлан тохируулна.
- «Дүрслэл» табаас объектууд аль хугацааны интервал дээр харагдахыг сонгоно.
Дүгнэлт
Deriv MT5 дахь хэрэгслийн багцад байгаа төрөл бүрийн объектыг ашигласнаар арилжаачид графикийн шинжилгээнд бодитой давуу тал олж авах боломжтой. Үнийн хөдөлгөөнийг хэрхэн тэмдэглэх, чиг хандлагыг хэрхэн тодорхойлох, чухал мэдээллийг хэрхэн нүдэнд харагдуулахыг ойлгосноор та стратегиа боловсронгуй болгож, арилжааны үр дүнгээ сайжруулах боломжтой.
Эдгээр хэрэгслийн үйл ажиллагаатай танилцахын тулд Deriv MT5 demo данс дээр дадлага хийхийг танд зөвлөж байна. Дараагийн хичээлээр бид Deriv MT5 дээрх индикаторуудыг авч үзэж, зах зээлийн шинжилгээг нарийвчлан хийхэд тэдгээрийг хэрхэн ашиглахыг сурна. Арилжаа амжилттай болоосой!
Quiz
Deriv MT5-д графикийн объектуудын үндсэн үүрэг юу вэ?
Түүхэн үнийн түвшинд тулгуурлан боломжит эргэлтийн цэгийг тодорхойлоход аль хэрэгсэл туслах вэ?
Deriv MT5-д графикийн объектуудын харагдах байдлыг хэрхэн тохируулах вэ?