Хөшүүрэг ба маржин
Хөшүүрэг ба маржины тухай хичээлд тавтай морилно уу. Эдгээр нь форекс арилжаачин бүрийн ойлгох ёстой чухал ойлголтууд юм. Эдгээр хэрэгсэл нь арилжаачдад өөрийн хөрөнгөөс хамаагүй том позиц удирдах боломжийг олгодог тул таны арилжааны стратеги болон боломжит ашигт ихээхэн нөлөөлнө. Энэ хичээлээр хөшүүрэг, маржины үйл ажиллагааны зарчим болон холбогдох эрсдэлийг нарийвчлан үзнэ.
Хөшүүргийг ойлгох нь
Хөшүүрэг нь форекс арилжаанд харьцангуй бага хөрөнгөөр илүү том позицыг удирдах боломжийг олгодог хүчирхэг ойлголт юм. Хөшүүргийг харьцаагаар илэрхийлдэг бөгөөд энэ нь таны ашигласан дүнгээс хэд дахин их арилжаа хийж болохыг харуулна. Жишээлбэл, 1:100 хөшүүргийн харьцаатай бол таны ашигласан USD 1 тутамд зах зээл дээр USD 100-той тэнцэх позицыг удирдана. Ингэснээр арилжаачид боломжит ашгаа нэмэгдүүлж чадах ч алдагдал мөн адил томорч болзошгүйг анхаарах хэрэгтэй.
Хөшүүргийн бодит жишээ
Та Apple Inc. (AAPL) компанийн нэг хувьцаа нь USD 160 үнэтэй хувьцааг авахыг хүсч байна гэе. Хэрэв та 10 хувьцаа авахаар шийдвэл нийт дүн нь USD 1,600 (10 хувьцаа x нэг хувьцаа USD 160) болно. Хөшүүргүй бол та бүтэн USD 1,600-ыг төлөх шаардлагатай.
Харин 1:10 хөшүүрэг ашиглавал USD 1,600 үнэтэй ижил хэмжээний хувьцааг удирдахад ердөө USD 160 хангалттай бөгөөд зах зээлийн хөдөлгөөнөөс ашиг олох боломжтой.
Хөшүүрэг нь таны ашгийг нэмэгдүүлдэг ч зах зээл таны таамагласнаас эсрэг чиглэлд хөдөлбөл алдагдлыг мөн адил нэмэгдүүлдгийг анхаарна уу.
Маржины үүрэг
Форекс арилжаанд маржин гэдэг нь хөшүүрэгтэй позиц нээхэд шаардагдах хөрөнгийн хэмжээ юм. Үүнийг боломжит алдагдлыг нөхөхөд хангалттай хөрөнгө таньд байгааг баталгаажуулдаг барьцаа мөнгө гэж ойлгож болно.
Маржиныг тооцоолох
Шаардлагатай маржиныг дараах томьёогоор тооцоолно:
Маржин=(Нэгжийн тоо × Валютын ханш) / Хөшүүрэг
Жишээлбэл, EUR/USD дээр 100,000 нэгжийн арилжааг 1.2000 ханшаар, 1:50 хөшүүрэгтэй нээхэд таны шаардагдах маржин дараах байдалтай гарна:
Маржин=(100,000 × 1.2000) / 50=USD 2,400
Маржины төрлүүд
Арилжаа хийхдээ та маржины хоёр төрөлтэй тулгарна:
- Ашиглагдаж буй маржин: Энэ нь таны одоо нээлттэй байгаа позицуудыг хадгалахын тулд түгжигдсэн дүн юм.
- Чөлөөт маржин: Энэ нь шинэ позиц нээх эсвэл алдагдлыг нөхөхөд ашиглах боломжтой үлдэгдэл хөрөнгө юм.
Маржины түвшнээ тогтмол хянах нь чухал. Маржины түвшин нь таны өөрийн хөрөнгө болон ашиглагдаж буй маржины харьцааг харуулдаг. Хэрэв маржины түвшин хэт буурвал та Margin Call хүлээн авч болзошгүй бөгөөд брокер цаашдын алдагдлаас сэргийлэхийн тулд таны позицуудыг хаана.
Дүгнэлт
Хөшүүрэг ба маржин нь форекс арилжааны боломжийг ихээхэн нэмэгдүүлж чадах хүчирхэг хэрэгсэл юм. Гэхдээ эдгээр нь томоохон эрсдэлтэй тул хариуцлагатай ашиглаж сурах нь чухал. Хөшүүрэг, маржины үйл ажиллагааны зарчмыг ойлгож, эрсдэлийн менежмент болон арилжааны стратегиа хичээнгүйлэн мөрдвөл та эдгээрийн хүчийг ашиглан арилжааны үр дүнгээ сайжруулах боломжтой.
Хөшүүрэг ба маржины тухай хичээлд оролцсонд баярлалаа. Зөв мэдлэг, дадлага байвал та форекс зах зээлд итгэлтэйгээр арилжаа хийх боломжтой. Амжилттай арилжаа хийгээрэй!
Quiz
Forex арилжаан дахь хөшүүрэг гэж юу вэ?
Форекс арилжаанд маржин юуг илэрхийлдэг вэ?
Forex арилжаанд маржины түвшин бага байвал юунд хүргэж болох вэ?


