Deriv MT5 платформтой танилцах
Deriv MT5 платформын танилцуулга хичээлд тавтай морилно уу! Энэ платформ нь CFD (Contract for Difference) арилжаанд зориулагдсан бөгөөд олон төрлийн үндсэн хөрөнгийн үнийн хөдөлгөөнөөс ашиг олохыг зорих боломжийг танд олгоно. Энэ хичээлээр Deriv MT5 платформын үндсэн онцлог, давуу талыг танилцуулж, таны арилжааны замналыг эхлүүлэхэд тань тусална.
Deriv MT5 платформын тойм
Deriv MT5 платформ нь хэрэглэхэд хялбар интерфейс, дэвшилтэт арилжааны боломжоороо алдартай MetaTrader 5 платформ дээр суурилсан. Энэ платформ нь арилжаачдад хүчирхэг графикийн хэрэгсэл болон олон төрлийн техникийн индикатор санал болгодог тул зах зээлийн чиг хандлагыг шинжилж, арилжааныхаа талаар үндэслэлтэй шийдвэр гаргах боломжтой.
Deriv MT5 платформын үндсэн онцлог
- Хэрэглэхэд хялбар туршлага: Deriv MT5 платформ нь ойлгомжтой, энгийн байхаар бүтээгдсэн. Та платформоор хялбар шилжиж, арилжаа хийж сурах, зах зээлд эхлэхээ хурдан хийх боломжтой.
- Зах зээлийн ойлгомжтой шинжилгээ: Deriv MT5 платформ дээр байдаг дэвшилтэт график болон техникийн индикаторууд нь зах зээлийн хөдөлгөөний талаар чухал мэдээлэл өгдөг. Эдгээр хэрэгсэл нь чиг хандлагыг тодорхойлж, үнийн боломжит өөрчлөлтийг урьдчилан таамаглахад тусалснаар та илүү зөв арилжааны шийдвэр гаргана.
- Олон төрлийн арилжааны сонголт: Платформ нь алдартай валют, хувьцаа, коммодити, хоёрдогч индексүүд зэрэг арилжааны олон төрлийн хэрэгслийг санал болгодог. Ийм өргөн сонголтоос та өөрийн арилжааны стратегид нийцсэн боломжоо олох болно.
- Өөрт тохируулах боломжтой туршлага: Хүн бүр арилжааны өөрийн гэсэн зорилго, хэв маягтай байдаг. Deriv MT5 платформ үүнийг харгалзан, хувь хүний арилжааны сонголт, шаардлагад нийцсэн данс олон төрлөөр санал болгодог.
Deriv MT5 платформ дээрх дансны төрлүүд
Deriv MT5 платформ дээр арилжаа хийхдээ та арилжааны янз бүрийн хэрэгцээнд зориулсан хэд хэдэн дансны сонголттой:
- Standard данс: Эхлэгч болон туршлагатай арилжаачдад аль алинд нь тохиромжтой, уян хатан данс бөгөөд өрсөлдөхүйц спред, своп шимтгэлтэй. Энэ данс олон төрлийн хэрэгслийг дэмждэг тул бүх зорилгоор ашиглахад сайн сонголт юм.
- Swap-Free данс: Урт хугацааны арилжааны стратегид тохиромжтой энэ данс нь шөнийн своп шимтгэлгүй тул нэмэлт зардалгүйгээр позицоо удаан хугацаанд барьж болно.
- Zero Spread данс: Энэ данс нь арилжааны тогтмол шимтгэлтэй тул арилжааны зардал тань ил тод байна. Спредийн хэлбэлзлийн нөлөөллөөс зайлсхийхийг хүсдэг скальпер болон өдрийн арилжаачдад онцгой ашигтай.
- Financial данс: Санхүүгийн зах зээлд арилжаа хийхэд чиглэсэн энэ данс нь боломжит хамгийн нарийн спредийг санал болгодог тул өндөр давтамжтай арилжаачдад төгс тохирно.
- Алтны данс: Энэ данс нь алт болон үнэт металлаар арилжаа хийх боломжийг олгох бөгөөд энэ зах зээлийн арилжаачдад илүү их үнэ цэнийг өгөхийн тулд илүү нарийн спредтэй.
- Financial STP данс: Шимтгэлгүй, харин илүү өргөн спредтэй энэ данс нь арилжааны нэмэлт хураамжгүйгээр зах зээлд шууд оролцох боломжийг олгодог тул арилжааны олон янзын стратегид тохиромжтой.
Дүгнэлт
Товчхондоо, Deriv MT5 платформ нь та дөнгөж эхэлж байгаа ч бай, арилжааны стратегиа сайжруулахыг хүсэж байгаа ч бай, арилжааны олон төрлийн хэрэгцээнд нийцдэг цогц платформ юм. Хэрэглэхэд хялбар интерфейс, дэвшилтэт хэрэгсэл, олон төрлийн данс ашиглан та арилжааны туршлагаа өөрийн зорилгод тохируулж болно.
Deriv MT5 платформд нэвтрэхээр бэлтгэж байгаа та платформын онцлог, дансны сонголтыг ойлгосноор арилжааны үйл ажиллагаандаа бат суурьтай болно. Дараагийн хичээлээ хүлээнэ үү. Тэнд бид Deriv MT5 платформд компьютер, утас эсвэл вэб хөтөч ашиглан хэрхэн нэвтрэхийг танд зааж өгнө! Арилжаанд амжилт хүсье!
Quiz
Deriv MT5 голчлон юунд ашиглагддаг вэ?
Аль дансны төрөл шөнийн своп шимтгэлийг арилгадаг вэ?
Zero Spread данс ямар давуу талтай вэ?


