Dtrader арилжааны платформ
Энэ хичээлээр Deriv Trader платформ дээр арилжааг хэрхэн үр дүнтэй хийхийг үзнэ. Платформд хэрхэн ажиллахаа ойлгосноор та өөрт байгаа арилжааны хэрэгсэл, нөөцийг бүрэн ашиглах боломжтой болно.
Deriv Trader платформын танилцуулга
Deriv Trader платформ нь Deriv-ийн өөрийн цогц бүтээгдэхүүнээр арилжаа хийхэд зориулан тусгайлан бүтээгдсэн. Энэ нь бүх түвшний арилжаачдад зохицсон бөгөөд эхлэгчдэд хэрэглэхэд хялбар интерфэйс, туршлагатай арилжаачдад дэвшилтэт хэрэгслийг санал болгодог.
Deriv Trader платформын гол онцлогууд
- Өөрчилж тохируулах боломжтой арилжааны орчин: Платформыг өөрийн арилжааны сонголтод тохируулан, стратегиа хэрэгжүүлэх маш уян хатан хэрэгсэл болгоорой.
- Дэвшилтэт графикийн хэрэгсэл: Тик бүрээс өдрийн лаа хүртэлх графикийн янз бүрийн хугацааг ашиглан үнийн хөдөлгөөнийг тодорхой харна уу. Платформд мөн индикатор, зураг зурах хэрэгслийн цогц багц бий. Эдгээр нь үнэ цэнэтэй дүгнэлт хийх, өөрийн тэмдэглэгээг нэмэх боломжийг олгоно.
- Өргөн сонголттой хөрөнгө: Deriv Trader платформ нь 50 гаруй хөрөнгөд хандах боломжийг олгодог. Үүнд Форекс, Хувьцааны Индексүүд, Коммодити багтах бөгөөд зах зээлийн ердийн цагаар арилжаалагдана. Мөн Криптовалютууд болон Deriv-ийн синтетик индексийг өдрийн 24 цагт арилжаалах боломжтой.
- Арилжааны төрөл ба хугацаа: Платформ нь эрсдэлийн хүлцэл, арилжааны хэв маяг бүрт тохирсон олон төрлийн арилжааг дэмждэг. Арилжааны хугацааг 1 секундээс 365 хоног хүртэл өөрчилж сонгох боломжтой тул богино болон урт хугацааны стратегийг аль алиныг нь хэрэгжүүлж болно.
Deriv Trader платформ дээр эхлэх
Deriv Trader платформыг ашиглаж эхлэхийн тулд:
- Deriv Trader Hub-д нэвтэрнэ үү: Нэвтэрсний дараа платформд орохын тулд «Deriv Trader» товчийг сонгоно уу.
- График нээнэ үү: Тодорхой хөрөнгийн график нээхийн тулд Зах зээлийн хяналтын цонхноос арилжаалахыг хүссэн хөрөнгөө дарна уу.
- Индикатор нэмнэ үү: Хэрэгслийн самбар дээрх «Индикатор нэмэх» дүрсийг дарж техникийн индикатор нэмнэ үү. Техникийн шинжилгээндээ туслах олон төрлийн индикаторын дундаас сонгоно уу.
Арилжаагаа удирдах
Deriv Trader платформ арилжаа хийхээс өмнө боломжит төлбөрийг тодорхой харуулдаг тул та эрсдэлээ үр дүнтэй үнэлэх боломжтой:
- Stake ба Төлбөр: Та арилжааны боломжит ашиг эсвэл алдагдлаа Stake буюу арилжаанд оруулах тодорхой дүнгээр, эсвэл Төлбөр буюу боломжит ашгаа зааж өгөх хэлбэрээр сонгож болно. Сүүлийн тохиолдолд платформ шаардлагатай арилжааны дүнг харуулна.
- Эрсдэлийн удирдлагын боломжууд: Multipliers зэрэг арилжааны төрлүүдэд Deriv Trader платформ нь арилжаагаа үр дүнтэй удирдахад туслах «Take Profit» болон «Stop Loss» сонголт зэрэг нэмэлт хэрэгслийг санал болгодог.
Платформын навигаци
Deriv Trader платформын навигаци энгийн. Дээд цэсний мөрөөс чухал хэсгүүдэд хялбархан орох боломжтой:
- Тайлан: Таны нээлттэй позиц, ашгийн хүснэгт, дансны хуулгыг харуулна.
- Касс: Мөнгө байршуулах, мөнгө татах, шилжүүлэх үйлдлийг хөнгөвчилнө.
- Дансны тохиргоо: Профайл, нууц үг, аюулгүй байдлын төлвөө удирдана уу.
- Дансны мэдээлэл: Таны бүх жинхэнэ болон демо данс, тэдгээрийн үлдэгдлийг харуулна.
Доод цэснээс ерөнхий мэдээлэл, тохиргоог олох боломжтой, тухайлбал:
- Огноо ба GMT: Зах зээлийн цагийг хянана уу.
- Шууд чат: Хэрэглэгчийн шуурхай туслалцаа.
- Тусламжийн төв: Түгээмэл асуулт болон хариуцлагатай арилжааны зөвлөмжийг үзнэ үү.
Дүгнэлт
Дүгнэж хэлэхэд, Deriv Trader платформ нь таны арилжааны онцгой хэрэгцээнд нийцсэн хүчирхэг, өөрчилж тохируулах боломжтой арилжааны онцлогуудтай. Энэ платформыг сайн эзэмшсэнээр та итгэлтэй, үр дүнтэй арилжаа хийх бэлтгэлтэй болно.
Deriv Trader платформ дээрх хэрэгслийг ашиглан арилжааны стратегиа дадлагажуулж, сайжруулахын тулд үнэгүй демо данснаас эхлэхийг зөвлөж байна. Дараагийн хичээлээр арилжааны ажлын орчноо цаашид оновчтой болгоход туслах графикийн загвар, профайлын талаар үзнэ. Энэ хичээлд оролцсонд баярлалаа, арилжаа амжилттай байг!
Quiz
Deriv Trader платформын үндсэн үүрэг юу вэ?
Арилжааны орчноо тохируулахад Deriv Trader ямар гол боломж санал болгодог вэ?
Deriv Trader эрсдэлийг удирдахад хэрхэн тусалдаг вэ?


