Тохиромжтой хэлбэлзлийг сонгох
Арилжаанд хэлбэлзэл гэдэг нь тодорхой хугацаанд хөрөнгийн үнэ хэр зэрэг өөрчлөгдөхийг хэлнэ. Энэ нь зах зээлийн савалгааны чухал үзүүлэлт бөгөөд эрсдэлийг үнэлэх гол хүчин зүйл юм. Өндөр хэлбэлзэл гэдэг нь хөрөнгийн үнэ богино хугацаанд эрс өөрчлөгдөж болохыг илтгэх бөгөөд энэ нь ихээхэн ашиг эсвэл алдагдалд хүргэж болзошгүй. Харин бага хэлбэлзэл нь үнийн хөдөлгөөн төдийлөн огцом биш, илүү тогтвортой орчныг илэрхийлнэ. Хэлбэлзлийг ойлгох нь зах зээлд чиг баримжаатай, үр дүнтэй арилжаа хийх түлхүүр юм.
Volatility Indices нь үнийн хөдөлгөөний эдгээр янз бүрийн түвшинг илэрхийлэх бөгөөд арилжааны өөр өөр хэв маягт тохируулан бүтээгдсэн. Энэ хичээлээр Volatility Indices-ийн онцлог, арилжаачдын анхаарах зүйлс болон үр дүнтэй арилжаа хийх практик стратегийг танилцуулна.
Volatility Indices-ийн онцлог
Deriv нь олон төрлийн Volatility Indices санал болгодог бөгөөд тус бүр нь хүлээгдэж буй үнийн савалгааг тодорхойлдог хэлбэлзлийн хувиар тодорхойлогддог. Энгийн Volatility indices 2 секунд тутамд нэг удаа үнийн хөдөлгөөн (тик) үүсгэдэг бол Deriv мөн ижил хэлбэлзэлтэй, гэхдээ секунд тутамд тик үүсгэдэг индексүүдийг санал болгодог. Эдгээр индексийг тэмдэгтэд бичигдсэн (1s)-ээр таних боломжтой.
Доор хэлбэлзлийн түвшнийг нь илүү дэлгэрэнгүй тайлбарласан хэд хэдэн алдартай жишээг үзүүлэв:
- Volatility 10 Index: 10%-ийн хэлбэлзэлтэй энэ индекс нь тогтвортой, үнийн жижиг хөдөлгөөнийг эрэлхийлдэг арилжаачдад тохиромжтой бөгөөд эхлэн суралцагчид эсвэл илүү урьдчилан таамаглахуйц арилжааны орчинд дуртай хүмүүст төгс сонголт юм.
- Volatility 25 Index: 10 Index-тэй харьцуулахад хөдөлгөөн бага зэрэг нэмэгдсэн Volatility 25 Index нь эрсдэл болон ашгийн хоорондын тэнцвэрийг хангадаг. Тогтвортой байдлыг тодорхой хэмжээнд хадгалсаар арилжаачид арай илүү идэвхтэй хөдөлгөөнийг мэдрэх боломжтой.
- Volatility 100 Index: Энэ индексийн хэлбэлзэл 100% бөгөөд илүү урьдчилан тааварлашгүй зах зээлийн нөхцөлийг илэрхийлнэ. Өндөр ашиг олох боломжтой ч дагалдах эрсдэл нь түрэмгий арилжааны стратегийг даван туулж чадах туршлагатай арилжаачдад тохирно.
- Volatility 150 Index: 150%-ийн туйлын хэлбэлзэлтэй энэ индекс нь хурдан, эрсдэл өндөртэй орчинд тэсвэртэй арилжаачдад тохирно. Мэдэгдэхүйц ашиг олох боломжийг санал болгодог ч ихээхэн алдагдал хүлээх магадлалтай тул эрсдэлийн найдвартай удирдлагын стратегийг шаарддаг.




Өөрийн арилжааны хэв маяг болон эрсдэл даах чадварыг үнэлэх
Volatility Index сонгохдоо өөрийн арилжааны хэв маяг болон эрсдэл даах чадварыг харгалзах нь чухал:
- Эрсдэл даах хүсэл: Та үнийн огцом савалгаанд тайван хандаж чадах уу, эсвэл илүү урьдчилан таамаглахуйц хөдөлгөөнийг илүүд үздэг үү? Таны эрсдэл даах хүсэл индекс сонголтод ихээхэн нөлөөлнө.
- Арилжааны туршлага: Эхлэн суралцагчид зах зээлийн динамикт дасахын тулд Volatility 10 Index зэрэг бага хэлбэлзэлтэй индексээс эхлэх нь ашигтай байж болно. Харин туршлагатай арилжаачид илүү өндөр ашиг олохыг зорьж, илүү түрэмгий Volatility 75 эсвэл 100 Indices-ийг сонгож болно.
- Стратегийн сэтгэлгээ: Арилжаагаа хянах, шинжлэхэд хэр их цаг хугацаа, хүчин чармайлт гаргахад бэлэн байгаагаа үнэлнэ үү. Өндөр хэлбэлзэлтэй индекс нь илүү их анхаарал, шуурхай шийдвэр шаардаж болох бол бага хэлбэлзэлтэй индекс нь арилжаанд тайван хандах боломжийг олгоно.
Volatility Indices-ийн арилжааны практик стратеги
Volatility Index бүр хэлбэлзлийн онцлогоосоо шалтгаалан өөр өөр арилжааны стратегид тохирдог ч Volatility Indices-ээр арилжаа хийхийг хүссэн хүмүүст зориулсан хэд хэдэн сайн туршлагыг доор дурдъя:
- Stop Loss захиалга ашиглах: Volatility 75 эсвэл 100 зэрэг өндөр хэлбэлзэлтэй зах зээлд Stop Loss захиалга ашиглах нь сайн туршлага юм. Энэ хэрэгсэл нь позиц тодорхой үнийн түвшинд хүрэхэд автоматаар хаагдаж, боломжит алдагдлыг багасгахад тусална.
- Чиг хандлагыг дагах: Volatility 50 болон 100 зэрэг индексийн хувьд чиг хандлагыг дагах стратеги хэрэгжүүлэхийг бодолцоорой. Энэ нь зах зээлийн хөдөлгөөнийг шинжилж чиг хандлагыг тодорхойлоод, тэр чиглэлд арилжаа хийхийг хэлнэ.
- Төрөлжүүлэлт: Арилжаагаа олон Volatility Indices-д хуваарилах нь эрсдэлийг удирдахад тусална. Жишээлбэл, Volatility 10 Index болон Volatility 150 Index-ийн аль алинд нь позиц эзэлснээр зах зээлийн хөдөлгөөний янз бүрийн түвшингээс ашиг хүртэж, эрсдэлээ тэнцвэржүүлэх боломжтой.
Quiz
Арилжааны хүрээнд хэлбэлзэл гэж юу вэ?
Ямар онцлог нь Volatility 10 Index болгоомжтой арилжаачдад тохиромжтой болгодог вэ?
Хэлбэлзэл ихтэй зах зээлд арилжаачид яагаад Stop Loss захиалга ашиглах ёстой вэ?


